-Оюутны ДАШТ-д хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Одоогийн байдлаар миний хүртсэн хамгийн том медаль болоод байгаа.
-Эх орноо төлөөлж шигшээ багт тоглох ямар байсан бэ. Тоглолтын үеийн мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?
-Эх орноо төлөөлөн шигшээ багт багтаж тоглоно гэдэг тамирчин бүрийн мөрөөдөл. Аваргын төлөөх тоглолт дээр хожвол алтан медалийн төлөө, хожигдвол хүрэл медалийн төлөө тоглох байсан. Хүрэл медалийн төлөөх тоглолт дээр биеийн ядралт их байсан ч заавал медаль хүртэх ёстой гэсэн бодолтойгоор тоглож, Хятадын багийг ялсан. Бие хэдий ядарсан байсан ч ялахын төлөөх дуусашгүй их энерги гарсаар л байсан.
(2).jpg)
-Тамирчинд бэлтгэл хамгийн чухал байдаг шүү дээ. Бэлтгэлдээ хэрхэн анхаардаг вэ?
-Бэлтгэл бүр дээрээ өөрийгөө 100 хувь дайчлахыг хүсдэг дээ.
-Хүрэл медалийн төлөөх тоглолт ямар байсан бэ. Медаль авах зорилгодоо хүрлээ шүү дээ. Тухайн тоглолтын талаар яривал?
-Хүрэл медалийн төлөөх тэмцээн ээлж дараалан оноо авч, өгсөн тоглолт болсон. Сүүлийн мөчид л шийдвэрлэгдсэн. Өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд тус хятадын багтай аваргын төлөө тоглоод ялагдаж байсан юм билээ. Тэр үед чадаагүйгээ гүйцээсэн юм шиг санагдсан даа.
-Монгол Улсын шигээ багт хэдэн насандаа ямар тэмцээний дараа дуудагдсан бэ. Тэр үед ямар мэдрэмж авч байв?
-U16 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай баг ялж, би тэмцээний шилдэг тоглогч болсон. Тус тэмцээний дараа улсынхаа шигшээ багт дуудагдаж, эх орноо төлөөлөх тамирчин болсон. Миний амьдралдаа мэдэрсэн хамгийн сайхан зүйлсийн нэг байсан даа.
-Сагсан бөмбөгийн спортоор хэзээнээс, яагаад хичээллэж эхэлсэн бэ. Юу нь таны сонирхлыг татав?
-Сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллээд долоон жил болж байна. Тэрнээс өмнө байрныхаа гадаа, зааландаа тоглодог, сагсан бөмбөгт сонирхолтой хүүхэд байлаа. Бөмбөг оруулах мэдрэмж ялж, ялагдах, шантрах, баярлах гээд олон мэдрэмжүүдийг сагсан бөмбөгийн спортоос л мэдрэх дуртай. Үргэлж сайжирсаар байхыг хүсдэг дээ.
-3х3 сагсан бөмбөгийн онцлогийн талаар ярихгүй юу. Таны хувьд ямар онцлогтой санагддаг вэ?
-3x3 бол маш хурдан өрнөдөг төрөл 12 секундэд довтолж, хамгаалдаг. Богино хугацаанд өрнөдөг учраас ядардаг, биеийн хүч илүү шаарддаг онцлогтой.
.jpg)
-Сагсан бөмбөгийн спорт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
-Зан төлөв, амьдралын хэв маяг гээд олон зүйлд эерэг өөрчлөлт гарсан. Хэдэн цагт ч хамаагүй хоол идчихдэг байсан бол одоо илүү эрүүл, чийрэг байхын тулд зөв хооллож хэвшсэн.
-Багийн спорт шүү дээ, багийнхантайгаа хэрхэн ойлголцдог вэ?
-Багаасаа тоглосон болохоор ахлах сургууль, их сургууль, дугуйлан гээд олон багт тоглосон. Тэгэх бүрдээ хүмүүстэй танилцдаг учраас их нийтэж болсон. Ийм нийтэч учраас багийнхантайгаа сайн ойлголцдог.
-Тамирчдад хувийн номер нь их үнэ цэнтэй байдаг шүү дээ. Анх хувийн номероо хэрхэн сонгож байсан бэ?
-Миний хувийн дугаар долоо. Жаахан байхаас эхлээд долоогийн номер гоё харагддаг байсан учраас сонгож хувийн номероо болгосон. Одоо гэрээр минь дүүрэн долоогийн тоотой өмсгөл бий.
-Оролцож байсан тэмцээнүүд дундаас нь хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээн бий юү. Онцолж яривал?
-2019 онд 18 насныхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Гэхдээ медаль авч чадаагүй л дээ. Гэхдээ тус тэмцээний Беларусь Улстай хийсэн тоглолт хамгийн дурсамжтай нь. Сүүлийн мөчид хожлын шидэлтийг манай баг хийсэн.
-Тэмцээнд оролцохоосоо өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Талбай дээр гарахаасаа өмнө заавал хийдэг зүйл, зуршил бий юү?
-Байнга хийдэг зүйл, зуршил байхгүй юм байна. Гэхдээ тэмцээн эхлэхийн өмнө өөртэйгөө ярилцдаг.
-Таны дараагийн мөрөөдөл, зорилго юу байгаа вэ?
-Миний дараагийн зорилго дээд лигийн аварга болох. Мөн гадаадын лигт тоглож үзэхийг хүсэж байгаа. Энэ бүгдээс илүү эх орноо төлөөлөн олимпод оролцох тамирчин болохыг л хүсэж, зорьж байна даа.
| А.БАТХУЯГ: ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛЖ ШИГШЭЭ БАГТ ТОГЛОНО ГЭДЭГ ТАМИРЧИН БҮРИЙН МӨРӨӨДӨЛ |
|
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |