Хар тоорцгон малгай жишүүхэн тавьж, нүдний шилнийхээ цаанаас онигор нүдээрээ дулаахан инээмсэглэх буурал үс, жирвэгэр сахал, шантгар хамартай, намхан бор өвөө Ардын эрхийн шар байранд олон ч жил жижүүрээр ажиллангаа амьдарсан даа. Нас тогтсон хэдий ч цэл залуухан юм шиг л хөнгөн шингэн, шар байшингийнхаа хэдэн залуустай тоглоом хийсэн шигээ, дуу шуутай, тус дэмтэй явдаг сан...
Магадгүй тэр өдгөө байсан бол хаалгаар ороод ирэхэд л үүдний жижиг өрөөнөөс кофены үнэр сэнхийж, өөртөө тааруулан зассан жижигхэн орон дээр нь дэлгэсэн сонин хаалгаар орж буй хэн бүхэнд ил харагдаж, хэнтэй ч байсан тэр хэзээний танил юм шиг дотно дулаахан мэндлээд, ёжтой нь аргагүй инээмсэглэн сууж байх байсан биз ээ. Түүнд эцэг, эхээс оноос нэр нь П.Жаргалсайхан. Харин Ардын эрхийнхэн түүнийг “Жагаа” нэрээр нь андахгүй. Зарим нь хошигнож, түүнийг “Томоо” хэмээн хочлоход жижигхэн биетэй, тоодгор бор өвгөн "Залуу хүүхдүүд шооллоо" гэж тоосон шинжгүй өөдөөс нь тоглоом наргиа хийгээд өнгөрдөг цовоо цолгиун нэгэн байв. Одоо харин түүний инээмсэглэж буй төрх гэрэл зургийн хальсанд тодоос тод мөнхөрч, Ардын эрхийн шар байшин түүнгүй болоод хэдийнэ найман сарыг үджээ. Гэсэн ч түүний гэгээн сайхан инээд, цовоо цолгиун зан, тусархаг сайхан сэтгэл бидний дунд байсан, байгаа, байсаар ч байх билээ.
Өнөөдөр түүний гэгээн дурсгалд зориулан Монголын гэрэл зургийн танхимын гэрэл зурагчин Г.Мөнх-Од “Байхгүй, байсан, байна” үзэсгэлэнгээ "Ардын эрх"-ийн гурван давхарт дэлгээд байна. Түүнтэй олонд зориулан гаргаад байгаа үзэсгэлэн болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Сайхан шинэлсэн үү, та. Сар шинийн баярын өдрүүдэд гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж, уран бүтээлээ танилцуулж байгаа танд баяр хүргэе. Үзэсгэлэнгээ нээсэн баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ миний бие даасан анхны үзэсгэлэн гэж ойлгож болно. Би энэ Ардын эрхийн шар байшингийн “эзэн” гэж хэлэх хүртлээ ажилласан П.Жаргалсайхан ахынхаа дурсгалд зориулж, түүний зургуудаар үзэсгэлэн дэлгээд байна.
Би энэ байранд ирээд долоон жил болсон байна. Намайг анх 2016 онд энд ирэхэд л Жагаа ах харуулаар ажилладаг байв. Би тухайн үед дөнгөж гэрэл зураг авч эхэлж байлаа. Зураг авах дуртай, хаа явсан газраа л зураг дардаг байсан. Ингээд Жагаа ахын төрх содон санагдаж, хажуугаар нь явах үедээ зургийг нь санаатай, санамсаргүй дарчихдаг байв. Эхэндээ ч намайг зургийг нь яагаад авч байгааг сонирхож, асууна. Би тухайн үед нь “Танд угаалгаж өгнө” гээд л инээгээд өнгөрдөг байсан. Сүүлдээ ч намайг бүр тоохоо больсон доо. Харин 2021 оны хавар ах тэнгэрт дэвшиж, түүний гэрэл зургууд миний архивт үлдсэн. Би ч гэрэл зургийн үзэсгэлэн гаргана гэж бодож байсангүй. Саяхан архиваа ухаж байгаад түүний зургуудыг хараад “Яах гэж би түүний зургуудыг авсан юм бэ” гэх бодол төрж, дурсгалд нь зориулж үзэсгэлэн гаргахаар болсон.
-Үзэсгэлэнд П.Жаргалсайхан гуайн хөрөг зургуудаас гадна түүний хэрэглэж байсан эд зүйлс, шар байшингийн доторх орчинг хүртэл буулгасан байна. Түүнтэй холбоотой түүхийг өгүүлэх гэсэн санаа юу?
-Тийм ээ. Хамгийн анхны зураг нь 2017 онд авч байсан хөөрөг барьсан зураг байна. Ингээд он, сартай нь түүний зургуудыг хадгалсан байна. Хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сард гэрэл зургийг хальсанд мөнхөлжээ. Ер нь энэ үзэсгэлэнгээ дэглэхдээ ч түүний амьдарч байсан тэр орчинг буулгахыг хичээсэн. Жагаа ах үүдэнд суудаг байхдаа бүдэгхэн шар гэрэл асаачихсан, сонин дэлгээд л сууж байдаг байсан.
Бас манай өрөөнд орж ирээд түшлэгтэй сандал дээр суугаад “Нэг кофе хийчих” г
ээд л тамхиа татаад суудаг байж билээ. Энэ сандал дээр нь хүн суучихсан байвал “Миний сандал дээрээс бос” гээд л хошигнодог байж билээ. Түүний зургуудыг анх сонирхлоороо авч эхэлсэн бол сүүлдээ түүний мөн чанар, дотоод хүн нь ямар хүн бэ гэдгийг гаргахыг зорьсон. Нэг өдөр ах шинэ гутал авчихсан түүнийгээ надад гайхуулсаар орж ирж билээ. Ингээд л түүний шинэ гутлынх нь зургийг авч байсан. Энэ мэт тухайн хүн ямар хүн байв гэдгийг харуулахыг зорьсон зургууд нэлээд бий. Үүдний жижиг өрөөний хаалгаа онгойлгоод “За явлаа юу” гээд л толгойгоо цухуйлгаад асуудаг байсан зураг нь хүртэл байна. Тэр үедээ намайг зураг авч байгааг огт тоохоо больчихсон байсан учраас илүү бодит, үнэн зураг гарч байгаа юм.
-Яагаад та үзэсгэлэнгээ “Байхгүй, байсан, байна” гэж нэрлэсэн юм бэ?

-Өөр өөрийгөө тэр хүн бүтээсэн гэдгийг илэрхийлэхийг зорьсон. Мөн “Байхгүй, байсан, байна” гэдэг нэрийг өгөхөөс өмнө үзэсгэлэнгээ нээхээр төлөвлөж, шинийн 3-нд нээхээр төлөвлөсөн юм. Гэтэл шинийн 3 гэж байдаггүй. Эндээс санаа авсан гэж болно. Жагаа ах энэ шар байшинг өөрийнхөө гэр шиг санаж, хайрладаг нэгэн байсан. Өөрийнх нь ээлжинд гарах өдөр биш байсан ч шар байшиндаа байж л байна. Ардын эрхийн шар байшинд амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан түүнийг байхгүй болсон ч байсаар байгааг илэрхийлж байгаа.

-Анхны бие даасан гэж хэлэх энэ үзэсгэлэнгээ Ардын эрхийн буйдхан байшинд гаргасан нь сонирхол татаж байна. Та өөрөө тийм даруухан байхыг эрмэлзэв үү?
-Эндээс харахад та аливаа зүйлсийг байгаагаар нь гэрэл зургийн хальсанд үлдээхийг зорьдог юм шиг ээ. Та ер нь ямар төрлөөр гэрэл зураг авдаг юм бэ?
-Би баримтат гэрэл зураг авдаг. Надад хөрөг зураг ч нэлээд бий. Гэхдээ баримтат гэрэл зураг илүү авдаг. Байгаа зүйлийг байснаар нь авчихвал бодит, дурсамжтай юм шиг санагддаг. Мөн хар, цагаан зураг авах сонирхолтой. Өнгөнд автахгүй, бодит байдлыг гаргадаг учраас хар, цагаан зураг авах дуртай. Би 2014 оноос гэрэл зураг сонирхож, Монголын гэрэл зургийн танхимын Шавь сургалтад хамрагдаж эхэлсэн. Одоо СУИС-ийн Фото урлагийн ангид магистрантаар суралцаж байна.

-Баримтат гэрэл зураг сонирхдог, мэргэжлийн зурагчин хүний хувьд гэрэл зургийг хэрхэн ойлгодог вэ?
-Миний бодлоор гэрэл зураг бол урсаж байгаа амьдралаас аль нэг хэсгийг нь эмтэлж аваад үлдээж байна гэсэн үг. Түүнийг хүн өөрийнхөө харах өнцгөөр сонгож байгаа юм. Харин түүнийг авч үлдэж байгаа аппарат байна уу, техник хэрэгсэл нь чухал биш. Харин юуг авч үлдэж байна вэ гэдэг сонголт нь чухал юм.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Уран бүтээлч хүн үзэсгэлэнгээ гаргаснаас хойш илүү сайн уран бүтээл хийхийг зорьдог гэдэг. Одоо үзэсгэлэнгээ хараад сууж байхад энэ зургийг үзэсгэлэн болгоно гэж аваагүй. Гэхдээ цаашид яаж зураг авбал, юуг нь чухал гэж үзэх вэ гэдгийг ойлгож байна.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа, илүү их амжилт хүсье.
-Баярлалаа.
| Г.МӨНХ-ОД: Гэрэл зураг бол урсаж байгаа амьдралаас аль нэг хэсгийг нь эмтэлж аваад үлдээж байгаа явдал |
|
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
“ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ХӨРС ХУУЛАЛТААС ЭХЛЭЭД ХООЛНЫ ТЕНДЕРИЙГ ХҮРТЭЛ БАЯНХОНГОРЫНХОН ХУУ ХАМЖ БАЙНА
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |