Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус Говь-Алтай аймгийн Улаан туг багийн Дундын овоо гэдэг газар энэ сарын 11-нд шатсан. Автобусанд хоёр жолооч эм, эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачааг ачиж явсан бөгөөд бүх нь ачаа нь шатсан аж. Тиймээс осол гарсан шалтгаан болон жолоочид хэчнээн төгрөгийн хохирол учирсан талаар жолоочийн дүү Т.Алтангэрэлээс тодрууллаа.
-Автобус юунаас болж шатсан гэж үзэж байгаа вэ. Жолооч нарын биеийн байдал ямар байна вэ?
-Говь-Алтай аймгаас Ховд аймаг руу явж байхад нь автобусны нум нь эвдэрсэн юм билээ. Тэгээд Ховд аймгаас хадам аав нь эхнэртэй нь хамт сэлбэг аваачиж өгсөн. Тэр өдрийн 11:00 цагаас хөдөлж, 20 км орчим яваад очиход нь шатсан гэсэн. Ах хэлэхдээ "Цахилгааны утас салж, нийлснээс болсон байх" гэж байна лээ. Харин тэдний араас ахын эхнэр машинтайгаа дагаж явж байгаад автобус нь хазайгаад байхаар нь дуут дохио өгсөн гэсэн. Тэгээд ахыг толиндоо хартал автобус нь шатаж байсан гэсэн. Хаалгаар буух боломжгүй болж битүү гал гарахаар нь хамт явсан жолоочдоо “Хоёулаа амь амиа аваръя” гэж хэлээд цонхоороо үсэрч гарсан юм билээ. Ахын нуруу нь маш их өвдөж байгаа. “Хүнд ажил хийж болохгүй” гэж эмч хэлсэн гэсэн. Нөгөө жолооч нь залуу хүн байсан тулдаа гайгүй. Гэхдээ гэдэс нь шалбарсан гэж дуулдсан.
-Автобусанд эмнэлгийн ачаанаас өөр ямар ачаа байсан бэ. Хэчнээн төгрөгийн хохирол учирсан бол?
-Эмнэлгийн эм, тарианаас гадна 1.6 сая төгрөгийн үнэтэй буйдан, 2.5 сая төгрөгийн үнэтэй дэлгүүрийн хүнсний бараа байсан. Мөн ахад нэг хүн “Гар утас шүү” гэж хэлээд нэг хайрцагтай юм өгсөн гэсэн. Түүнээс гадна дайвар ачаа гэж юу нь тодорхойгүй хоёр хайрцаг зүйл өгсөн юм билээ. Гэтэл утасны эзэн бүгд гар утас байсан гэж 50 сая төгрөг нэхэмжилж байгаа. Тэгэхээр ах минь “Гар утас шүү” гэж хэлж өгсөн хайрцагт хэчнээн утас байсныг мэдэхгүй шүү дээ. Ямар хүний ачаа онгойлгож үзсэн биш дээ. Ингээд ах минь нийт 175 сая төгрөгийн өрөнд орчихоод байгаа юм. Ах минь үүнийг мэдээд сэтгэл санаагаар маш их унаж байгаа. Хоёр удаа амиа хорлох гэж оролдсон. Бид тайвшруулах гэж их хичээж байгаа. Бас аав минь 75 настай хөгшин хүн байдаг болохоор хүүгийнхээ ослын тухай сонсоод сэтгэл нь хямар ч, хоёр хоног хоол идсэнгүй. Уйлаад л байгаа.
-Таны ах хэдэн хүүхэдтэй вэ?
-Гуравдугаар ангийн нэг охинтой.
-Шатсан автобус нь таны ахын хувийн унаа юу. Ачаа тээврийн жолооч болоод хэдэн жил болж байна вэ?
-Тиймээ, ахын өөрийнх нь автобус. Гэхдээ автобусныхаа тал өрийг өгөөгүй байсан юм. Ах минь Ховд-Улаанбаатар хотын хооронд ачаа тээвэрлээд хоёр жил болж байна.
-Танай аймгийнхан ахад нь хэрхэн туслаж байна вэ?
-"Ахад минь туслаарай гэж" хандивын аян зарлаад хоёр хонож байна. Одоо хэдэн төгрөг цугларсан гэдгийг мэдэхгүй байна. Нутгийнхан минь туслах байх гэж бодож байгаа.
Та жолоочид туслахыг хүсвэл /5866235001/ Ц.Түвшинбаатар дансанд хандаарай.
| Шатсан автобусны жолоочийн дүү Т.АЛТАНГЭРЭЛ: Ах минь 175 сая төгрөгийн хохирол учирсан гэдгийг сонсоод хоёр удаа амиа хорлох гэж оролдсон |
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |