Хөвсгөл аймгийн Ханх суманд энэ сарын 12-нд 6.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас газрын гадаргын өнгөн хэсэгт цууралт үүсэж, айлуудын шилэн дэлэл хагарч, байшин, саравч нурж, албан байгууллагын хана, тааз нурж, 100 сая орчим төгрөгийн хохирол учраад буй. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр Ханх суманд өнөөг хүртэл нийт 12500 гаруй удаа газар хөдөлсөн бөгөөд цаашид сар гаруйн хугацаанд чичирхийлэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Газар хөдлөлт иргэдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаагаас тодрууллаа.
-Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч чичирхийлэл мэдрэгдсэн хэвээр байгаа. Энэ нь иргэдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Газар хөдөлснөөс хойш сарын хугацаа хараахан өнгөрөөгүй байна. Аливаа гамшиг, гэнэтийн аюулын үед хүний сэтгэл зүй өөрчлөгддөг. Өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн онцлог дээр тулгуурлаж, өгөх хариу урвал нь ялгаатай байна. Энэ тохиолдолд айдас, түгшүүр, сэтгэлээр унах, нойргүйдэх зэрэг сэтгэл хөдлөлийн цөөнгүй өөрчлөлт гарна.
-Гаднын нөлөөгөөр үүссэн айдас, түгшүүр зэрэг нь ямар нэг сэтгэцийн өвчинд хүргэх боломжтой юу. Ямар өвчинд хүргэх вэ?
-Одоогоор Хөвсгөл аймгийн Ханх сумын оршин суугчид богино хариу урвалын шат буюу сандралын түвшинд байгаа. Хэрэв уг айдас, түгшүүр нь зургаан сар болон түүнээс удаан хугацаанд үргэлжилбэл гамшгийн дараах үеийн сэтгэцийн эмгэгт өртөж болзошгүй. Харин одоогийн нөхцөл байдалд иргэдийн сэтгэл зүй ямарваа нэгэн өвчин, эмгэгийн шат руу орох болоогүй. Зөвхөн хариу урвалын үе дээрээ яваа.

-Судалгаагаар уг газар хөдлөлтийг сар гаруйн хугацаанд үргэлжилнэ гэсэн. Хэрэв сар гаруйн хугацаанд газар хөдөлж, чичиргээ нь тус нутгийн иргэдэд мэдрэгдсээр байвал юу болох вэ. Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэдийн сэтгэл зүй сарын дараа ямар байх вэ?
-Сэтгэл зүйн хариу урвалыг дотор нь урт болон богино хугацааны хоёр ангилдаг. Газар хөдлөснөөс хойших нэг сарын хугацаанд нь богино урвал буюу айдас, түгшүүрийн байдалтай байна. Зарим тохиолдолд хувь хүний сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан зан араншинд нь өөрчлөлт гардаг. Улмаар зан араншин өөрчлөгдөж байгаад шаналсан, санаа зовсон хүмүүс түгшүүрээс ангижрах гэж хорт зуршилд орох тохиолдол бий. Гэхдээ тухайн явагдаж буй нөхцөл байдал, гамшиг зогсож, үгүй болбол хүний сэтгэл зүй хэвийн байдалд хүрэх юм. Аливаа хүний сэтгэл зүйд нөлөөлж буй хүчин зүйлийг мэргэжлийн хэллэгээр стрессор гэж нэрлэдэг. Тэрхүү стрессорыг хүлээж авч буй хувь хүний сэтгэл зүйн онцлог нь хамгийн чухал. Амархан айж, цочдог хүнд хүндээр нөлөөлнө. Харин сэтгэл зүйн хувьд тайван хүнд нөхцөл байдлаас гарах урвал бага нөлөөлөх юм. Түүнээс биш, бүгд нэг хэвэнд цутгасан мэт сэтгэл зүйн түвшинд хүрнэ гэж үгүй.
-Газар хөдлөлт зогсвол хүний сэтгэл зүй эргээд хэвийн болно гэж ойлгож болох уу?
-Урвал үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл нь үгүй болбол хүний сэтгэл зүй хэвийн түвшиндээ буцаж очно. Харин тухайн хүчин зүйл нь цаашид үргэлжилж, гамшиг тарьвал урвалын хэмжээ ихсэж, хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлнө. Гэвч дахин үргэлжлэх талаар нь мэдээлж, урьдчилан сануулж, гамшиг эрсдэлээс сэргийлж буй үед хүний сэтгэл зүйд гарах урвал бага. Урвал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлийнхээ тухай мэдээлэлтэй байгаа эсэхээс мөн урвалын хэмжээ хамаарна. Тэгэхээр газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршин сууж буй иргэдэд газар хөдлөлтийн талаарх мэдээллийг идэвхтэй түгээж, анхааруулсан тохиолдолд өндөр хариу урвал гарахгүй.

-Хэрэв газар хөдлөлт цаашид үргэлжлээд, удаан хугацааны хариу урвал илэрвэл сэтгэцийн өвчинд хүргэж болох юм байна. Тийм үү?
-Цочмог хариу урвал нэг сар хүртэлх хугацаагаар үргэлжилдэг. Тэгэхээр Ханх сумын иргэд одоо цочмог урвалын түвшинд байгаа. Харин зургаа болон түүнээс дээш сараар урвал байсаар байвал эмгэг урвалын түвшинд хүрэх юм. Одоогоор тус сумын ард иргэдийн цочмог хариу урвалын түвшинд байхад нь сэтгэцийн өвчин, эмгэг түвшний урвалын талаар ярих боломжгүй.
-Хэрэв эмгэг урвалын түвшинд хүрч, сэтгэцийн өвчтэй болбол ямар аргаар эмчилдэг вэ?
-Тухайн хүмүүст гамшгаас урьдчилан сэргийлэх болон өөрийгөө тайвшруулах аргыг сургах хэрэгтэй. Өөрийгөө тайвшруулахын тулд амьсгалын дасгал хийж сурна. Харин сэтгэцийн өвчтэй, хүнд урвалын түвшинд хүрэх нь гарз, хохиролтой холбоотой байх юм. Хэрэв хүнд гарз, хохирол учирсан тохиолдолд түүнийг нь барагдуулж, нөхөн төлбөл хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлнө.
(1).jpg)

| В.БАЯРМАА: Ханх сумын иргэд гамшгийн дараах үеийн сэтгэцийн эмгэгт өртөж болзошгүй |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |