АШУҮИС-ийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төсөл эхлүүлээд байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар сард төслийнхөө үр дүнг үзэхээр төлөвлөж буй. Төслийн удирдагчаар Анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар ажиллаж байгаа бөгөөд шүлснээс вирус илрүүлэх оношлуурын онцлог, давуу тал нь юу болох талаар түүнтэй ярилцлаа.
-Шүлснээс вирус илрүүлэх оношлуурын арга хамар залгиурын арчдасын аргаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Хамар залгиурын арчдаснаас SARS-СoV-2 халдвар илрүүлэх шинжилгээний арга нь инвазив арга учир үйлчлүүлэгчид зовиур, өвдөлт, эвгүй мэдрэмж төрүүлэх зэрэг сөрөг тал бий. Түүнээс гадна сорьц тээвэрлэх тусгай шингэн шаардлагатай. Харин бидний боловсруулсан аргаар хийхэд ердөө 0.5 мл шүлс байхад л болно. Шүлсээ саванд хийхэд ямар зовиур байх вэ дээ. Сорьц тээвэрлэх тусгай орчин шингэн шаардлагагүй. Мөн шүлсээ зориулалтын саванд хийж сайтар таглаад шуудангаар илгээсэн ч асуудалгүй. Ийм төрлийн үйлчилгээ АНУ, Канад, Японд нэвтрээд байгаа юм билээ.
Үйлчлүүлэгч шинжилгээ өгөхөөр аль нэг тийш явах шаардлагагүй шүлсээ зориулалтын саванд хийгээд уутанд хийн битүүмжлэн шуудангаар лаборатори луу илгээж байна. Тун амар байгаа биз. Манайд ч удахгүй нэвтэрнэ гэж найдаж байна.
Түүнчлэн хамар залгиурын арчдаснаас SARS-СoV-2 халдварыг илрүүлэх стандарт ПГУ-аар шинжилгээний хариуг тодорхойлоход 2-3 цаг зарцуулдаг бол шүлсэнд тодорхойлох шинжилгээнд 90 минут л зарцуулна.
Бас нэг давуу тал нь нуклейн хүчил ялгахгүй учир шат дамжлага цөөтэй мөн нуклейн хүчил ялгах өндөр үнэтэй төхөөрөмж шаардагдахгүй тул ялангуяа хөдөө, орон нутагт хэрэглэхэд нэн тохиромжтой. Дээрээс нь манай улсад байгаа бүх төрлийн ПГУ-ын төхөөрөмжинд таарч, ажиллах давуу талтай.
Мөн манайд хэрэглэж байгаа арилжааны оношлуураас илүү мэдрэг болох нь тогтоогдсон. Тухайлбал, манай лабораториудад хэрэглэж буй гаднын арилжааны оношлуур багадаа 100-200 вирусийн хуулбар байгаа тохиолдолд илрүүлж байгаа бол бидний боловсруулсан аргаар шүлсэнд 6-12 вирусийн хуулбар байхад л илрүүлэх мэдрэг чанартай байна. Энэ нь шинжилгээний хариу хуурамч сөрөг гарах эрсдэлийг бууруулж байгааг илтгэнэ.
-Эрүүл мэндийн сайдын зүгээс ямар дэмжлэг, тусламж үзүүлэхээр болсон бэ?
-Эрүүл мэндийн яаманд төслийн үр дүнгээ танилцуулахад Эрүүл мэндийн сайд бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Мэдээж бидэнд санхүүжилт шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед гаднаас өндөр үнэтэй оношлуур худалдаж аваад хэрэглээд байх уу. Эсвэл дотооддоо хоёр дахин хямд үнээр өөрсдөө үйлдвэрлээд хэрэглээнд нэвтрүүлсэн нь дээр үү. БШУЯ төсөл хэрэгжүүлэх төсвийг нь шийдэж өгсөн. Чанарын баталгаажилт амжилттай болсны дараа хэрэглээнд нэвтрүүлэх хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргана. Хэрвээ яаралтай журмаар шийдээд өгвөл эх орондоо үйлдвэрлээд хэрэглээд явах боломжтой. Одоо хэрэглэж буй арилжааны оношлуураас хоёр дахин хямд өртөгөөр бүтнэ.
-Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг өнгөрсөн онд клиникт нэвтрүүлэх боломж байсан шүү дээ. Гэтэл яагаад дэмжигдээгүй юм бэ?
-Үнэхээр хожимдсон гэдэгтэй санал нэг байна. Энэ төрлийн судалгаа өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн юм. 2020 оны зургадугаар сар гэхэд үр дүнгээ гаргаад танилцуулах боломж байсан. Даанч тэр үед дэмжих боломж байсангүй юу, ухаан хүрч ойлгосонгүй юу эсвэл эрдэмтдэдээ итгэсэнгүй юу бодлогоор дэмжээгүй л юм даа. Бид хэдийгээр хожуу эхэлсэн ч маш сайн үр дүнд хүрсэн. Өнөөдөр бид бүтээгдэхүүндээ чанарын хяналт хийж байна. Хариу нь маргааш гарна. Амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Тэгээд л төслийн үр дүнгээ хүлээлгэн өгөх, хэрэглээнд оруулах зөвшөөрлөө авах, олноор хийх бэлтгэлээ хангах гээд дараа дараагийн ажилдаа орно доо. Холбогдох эрх бүхий байгууллагууд нь л бодлогоор дэмжээд өгөөсэй.
Арилжааны (commercial) зориулалттай биш ийм оношлуурыг in house оношлуур гэж нэрлэдэг. Гаднын улс, орнууд ийм төрлийн судалгааг онцгой дэмждэг. Амжилттай болбол бөөнөөр нь үйлдвэрлэж, бид мэтийн бусдын гарыг хараад сурсан улсуудад зарж ашиг олдог. Улс орон бүр л өөрийн судлаачдын бүтээсэн оношлуурыг хэрэглэхийг л эрхэмлэж байна. Тэд хийж бүтээхэд оюунаа чилээж байгаа бол бид худалдан авах тухай л бодож байна.
-Шүлсэнд вирус илрүүлэх уг оношлуурыг эхний ээлжинд хэчнээнийг үйлдвэрлэх боломжтой вэ?
-Мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар санхүүгийн тооцоолол хийж байгаа. Ямар хэмжээний санхүүжилт шийднэ тэр хэмжээгээр л үйлдвэрлэнэ. Шаардлагатай урвалж, бусад зүйлээ бэлдсэн тохиолдолд хоногт 20-30000 оношлуур гаргах боломжтой. Мөн манай улсад байгаа бүх лабораторид энэ оношлуурыг ашиглах бүрэн боломжтой.
-Төслийн багт хэчнээн эрдэмтэн, судлаач ажиллаж байна вэ?
-2020 оны аравдугаар сард Германы Мюнхений Техникийн Их Сургуулийн доктор Д.Нямбаяр шавьтайгаа ярилцан шүлсэнд SARS-СoV-2-ийг илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх ажлыг эх орондоо хийе гэж шийдээд, АШУҮИС-ийн залуу доктор, судлаачдаас бүрдсэн судалгааны баг байгуулан ажиллаж эхэлсэн. Бидний шинэ оношлуур бүтээх төслийг БШУЯ дэмжиж, санхүүжүүлсэн. Судалгааны багийг Монгол талаас миний бие удирдан, доктор Д.Нямбаярын удирдлагаар АШУҮИС-ийн багш доктор Б.Жамбалдорж, Ч.Гансүх, Д.Чимидлхамсүрэн, АУХ-ийн судлаач Б.Балжинням, Г.Батхишиг нар ажиллаж байна. Ирэх гуравдугаар сард төслийн үр дүнгээ хүлээлгэн өгнө.
Хатуу хөл хорионы үе таарч, мөн нислэг үйлдэгдэхгүй байсны улмаас шаардлагатай урвалж, хэрэгцээт зүйлсээ Германаас татахад нэлээд цаг алдлаа. Энэ хүндрэлтэй байдлыг УОК, ГХЯ, Герман дахь ЭСЯ ойлгон асуудлыг маань шийдэж, тусалсанд их баярлаж байгаа.
Ганц хүндрэлтэй зүйл бол манай улсад үйлдвэрлэл, тэр дундаа химийн үйлдвэр байхгүй учир зарим бүрдэл хэсгийг гадаадаас авах шаардлагатай байгаа. Харин манай судлаач, залуучууд үнэхээр авьяас, чадвартай. Бусдын хийж чадаад байгаа зүйлийг тэд хийж чадна. Ажиллах орчин, нөхцөлийг нь бүрдүүлээд, санхүүжилтийг нь шийдээд өгвөл ямар ч оношлуур, вакцин бүтээж чадна. Үүнд ямар ч ид шид байхгүй. Бусдын сэтгэснийг сэтгэж чаддаг, хийдгийг хийж чаддаг дэлхийд данстай олон монгол эрдэмтэн байна.
-Шүлснээс вирус илрүүлэх оношлуурыг олон улсад хэзээнээс хэрэглэж эхэлсэн юм бэ?
-SARS-СoV-2 вирусийн цар тахал гарснаар энэ халдварыг оношлох, эмчлэх, халдвараас сэргийлэх оновчтой арга замыг тодорхойлох судалгааг дэлхийн олон оронд зэрэг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачдын дунд шинэ мэдлэг бүтээх оюун ухааны уралдаан дэлхий даяар өрнөж байна. Бидний нэвтрүүлэх гээд зүтгэж байгаа аргыг дэлхийн зарим оронд хэрэглэж байна. Тухайлбал, 2020 оны наймдугаар сард АНУ-д энэ аргыг хэрэглэх зөвшөөрөл олгосон бол Япон Улсад есдүгээр сараас, Европын зарим улс оронд энэ оноос хэрэглэж эхлээд байна. Ялангуяа Японы Нарита олон улсын нисэх буудал дээр гадаадаас ирсэн хүмүүсийн шүлсэнд SARS-СoV-2 илрүүлэх PCR шинжилгээ хийж байгаа нь энэ шинжилгээ хэр найдвартай болохыг илтгэж байгаа юм.
| Г.БАТБААТАР: Коронавирусийг шүлснээс илрүүлэх PCR оношлуур одоо хэрэглэж байгаагаас хоёр дахин хямд өртөгтэй |
|
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |