Нийслэлийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Цэцэгбадамтай тус прокурорын газраас Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж буй ажлын талаар ярилцлаа.
-Прокурорын байгууллага төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад анхаарч ажиллаж байгаа. Нийслэлийн прокурорын газраас он гарснаас хойш энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаачлагаараа оролцох оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд 2020 оны эхний 10 сарын байдлаар нийт 479 тэрбум 419 сая төгрөгийн хохирлыг гаргуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тухайлбал, Салхитын мөнгөний ордыг төр өөрийн мэдэлд авсантай холбогдуулан Салхитын уурхайн агуулахад хадгалагдаж байгаа тоног төхөөрөмжийн өмчлөгчийг тогтоолгох иргэний шүүх хуралдаанд прокурор төрийг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүхээс прокурорын тайлбарын дагуу нийт 135 тэрбум төгрөгийн үнэ бүхий байгалийн баялаг, хөрөнгийг “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.
-Сүүлийн үеийн хэргүүдээс харахад иргэн, аж ахуйн нэгжээс төрд ямар байдлаар хохирол учруулж байна вэ?
-Байгаль орчинд хор хохирол учруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд төлөхгүй байх, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан зэргийг төрд хохирол учруулж байна. Прокурорын тухай хуульд зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар учирсан хохирлыг арилгуулах, гэм буруутай иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээр хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг захиргаа, иргэний шүүхэд гаргаж болохоор зохицуулсан байдаг. Энэ журмаар шүүхэд хандаж байна.
-Нийслэлийн прокурорын газраас байгаль орчинд хохирол учруулсан хэрэг дээр нэхэмжлэл бичиж иргэний шүүхэд хандсан тохиолдол байгаа юу?
-Аж ахуйн нэгж байгууллагаас байгаль орчинд хор хохирол учруулсан хэд хэдэн хэрэг дээр прокурор нэхэмжлэл бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Тухайлбал, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхдээ байгаль орчинд хохирол учруулсан хоёр компаниас 486 сая, нэг иргэнээс 300 сая төгрөгийг төлүүлсэн. Мөн иргэн Ж-ээс байгаль орчны нөхөн сэргээлтийн хохиролд 1.5 сая төгрөгийг гаргуулах, иргэн Б-ийн нэхэмжлэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохиролд 305 сая төгрөг гаргуулах зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож байна.
-Төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газруудын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах, үр ашиггүй зардлыг эргэн төлүүлэх зэрэгт прокурор төрийн байгууллагын хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцож асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Энэ арга хэмжээний талаар танилцуулвал?
-Төрийн байгууллага прокурорт хүсэлт гаргаснаар хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломж бүрддэг. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгууллагуудын төлбөрийг гаргуулж, шийдвэрлүүлсэн.
Дээрх байгууллагуудын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь оролцож нийт 142,5 сая төгрөгийн хохирлыг гаргуулсан. Тухайлбал дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 10,5 саяас 57,9 сая хүртлэх төгрөгийг нэр бүхий 5 компаниас тус тус гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн даатгалын санд оруулахаар шийдвэрлүүлсэн. Сангийн яамны санхүүгийн хяналт, шалгалтаар илрүүлсэн төлбөр, зөрчлийн дагуу төрийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэсэн үндэслэлээр зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад ажил зохион байгуулах, хамтран ажиллах албан бичиг хүргүүлж, үүний үр дүнд нийт 64.4 сая төгрөгийг төлүүлж төрийн санд төвлөрүүлсэн байна. Мөн дутуу төлсөн татварт хоёр тэрбум төгрөг, нөхөн татварт 406.9 сая төгрөгийг нэр бүхий хоёр аж ахуйн нэгжээс гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцож байна.
-Капитал банкинд нийгмийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулсан асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?
Энэ хэрэгт прокурор төрийн байгууллагын хүсэлтээр төрийг төлөөлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд шүүхээс зарим нэхэмжлэлийг хангаж, банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Мөн Төрийн банкны хүсэлтээр “Шинжиа Шинфа” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн дагуу 33 тэрбум төгрөгийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан 20 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Одоо гэм хорын хохирлын асуудал дээр нь ажиллаж байна.
-Прокуророос төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад учирч буй бэрхшээл юу байна вэ?
-Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Гэсэн хэдий ч гэмт хэрэг, зөрчлийн улмаас болон бусад байдлаар төрийн эрх ашиг хохирсон тохиолдолд тухайн байгууллага нь буруутай этгээдээс хохирлыг гаргуулах тал дээр төдийлөн анхаарахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах асуудалд хойрог хандах хандлага байдаг. Иймд төрийн эрх ашиг хохирч, хөндөгдөж байгаа тохиолдолд харьяа төрийн байгууллагууд нь санаачлагатай байж, прокурорын байгууллагад хүсэлтээ гарган хамтарч ажиллах хэрэгтэй байна.
| Д.Цэцэгбадам: Нийслэлийн прокурорын газраас 479 тэрбум төгрөгийн хохирол барагдуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн |
|
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |