Өдийгөөс нэлээн орой, өглөөд уулс цас орсон юм шиг хяруутсан үе. Буйдхан сууринд минь хичээл, сургууль яг сайхан жигдэрч, намрын ажил ид оволзож байсан цаг. Ийм нэг ороо бусгаа ч юм шиг, том хүн битгий хэл хүүхэд бидний сэтгэл тогтох завгүй бужигнаж өнгөрдөг намрын цаг л даа. 30-аад жилийн өмнө юм.
...Өвөө, ээж хоёрын сүүлийн үеийн яриа ерөөсөө л хот нүүх, хотод амьдрах, олноо бараадах тухай өрнөж байсан ч тийм амархан нүүчихнэ гэж санаагүй билээ. Нэг л өглөө ээж “Миний хүүхдүүд юмаа бэлдээрэй. Манайх хот нүүнэ ээ” гэлээ. “Бор шувуутын амнаас Хараа голын эх рүү бууна аа” гэж байгаа юм шиг, эсвэл “Ээж нь төв орчихоод оройдоо ирнэ ээ”, “Өвөө нь Хатнаагийнхаар орж, жаахан бор охиныг нь үнсчихээд ирье ээ” гэж байгаа юм шиг тайван, бүүр хол, бүр мөсөн нүүх гээгүй юм шиг сонсогдсоныг яана. Бид гурав ч хөл хөөр болж, манайхыг нүүлгэхээр ирсэн ачааны машины дэргэд дааж чадахыгаа өргөж, чадахгүйгээ дамжилж, заримыг нь чирсээр нэг л мэдэхэд бидний гэр, эд хогшил, юм бүхэн ганцхан тэвшинд багтчихлаа. Хамгийн сүүлд нь Бүргэддээ унахааргүй сайн хэвтэр бэлдэж, түүндээ хэвтүүлж, уялаа. Тэгээд гэр ачсан машинд ээж бид хоёр суугаад түрүүлж хот орохоор болж, хоёр дүү нагац эгчтэй хамт араас галт тэргээр ирэхээр болоод үлдэв.
(6).jpg)
...Хүчирхэг, хүнгэнэсэн дуутай машинаа жолооч ах асаагаад төд удалгүй хөдлөв. Машины толинд өсөж, торнисон байшин, үүдэнд нь “Хамт аваад явчихгүй дээ” гэж уйлан зогсоо хоёр дүү минь жирэлзэн жижигрэх тусам, “Өвөө минь байсан ч болоосой. Бидэнтэй хамт хот нүүсэн бол хэчнээн сайхан” гэж бодох тусам өвөөгөө ганцааранг нь үлдээж байгаа юм шиг гол гогдон нүдний нулимс юу юугүй урсаж, жолооч ах, ээж хоёроос нууцхан шудраад, цонхоор харж байгаа болон хаалга руу улам шигдсээр Баруунхараагаас гарч одсон билээ. ... Өвөө, өсөж төрсөн гэр орон, салах зайгүй ижилдсэн найзууд, ангийнхан, ер нь л ухаан орсноос хойш мэдэрсэн, мэдсэн, таньсан орчлонгийн буй бүхэн минь тийн тэртээд хяруутан хяруутан цэлийсээр үлдсэн дээ.
...Төрснөөсөө хойш ээжтэй хамт Улаанбаатар хот хоёр удаа орж үзсэн надад манайх хот руу нүүж байгаа нь сэтгэлийн гүнд гунигтай ч хэчнээн сайхан санагдана. Миний хувьд, магад хот орж үзээгүй, хөдөө амьдардаг хүүхэд бүрийн төсөөлөлд хот бол ер бусын тусдаа ертөнц, хөдөөгийн амьдралаас дэндүү гоё, тухтай, дутуу юм нэг ч үгүй элбэг дэлбэг тансаг орчин. Магад бүр өвчин зовлон, өнчрөл хагацал ч тохиохгүй огт өөр дэвшилтэт амьдрал. Миний үзэж, ойлгосноор “Улаанбаатарт айл бүхэн орон сууцанд амьдардаг. Тэгж хүн бүхнийг тохьтой амьдруулдаг учраас хот гэж нэрлэсэн” хэмээн сэтгэдэг байж билээ. Тиймдээ ч хүүхэд бүхэн хот явахыг, хотод амьдрахыг мөрөөдөн тэмүүлдэг биз ээ. Тэгээд би “Бүргэдийг яаж өндөр барилгад байлгана даа. Дандаа эрх чөлөөтэй, дураараа амьдарч байсан Бүргэд маань л орон сууцанд хэцүүдэх нь дээ. Надад тусдаа өрөө байгаа болов уу. Аягүй л бол хоёр дүүтэй хамт нэг өрөөнд оруулна даа. Гэхдээ тэр хоёртой хамт байсандаа ч яах вэ, гэнэтхэн шинэ өрөөнд орчихоор унтаж чадахгүй ч юм бил үү. Хотод би дасах болов уу. Манайд хотын айл бүхэнд байдаг шиг өндөр бор шкаб байгаа болов уу. Машин холхисон замаар нь гарах гэж өвөөгийн хэлдгээр бөөн төвөг болох байх даа...” гэсэн шүү юм бодсоор нам унтсан байв. Нэг сэртэл олон гэрэл анивчсан орон газар, хот дундуур бид давхиж явна. Явах тусам үүр гэгээрэхийн зэрэгцээ өндөр өндөр барилгууд цөөрсөөр Хараагийн гудамжууд шиг айлууд дунд ирээд өнөөх машин сая нэг юм амсхийлээ. Ээж “Миний охин түрдээ эндээ унтаж байгаарай. Гэр барьж дуусахаар дуудъя” гэж байна. “Юун гэр вэ ээж. Байранд орохгүй юм уу, манайх” гэсэнд ээж инээгээд “Түрдээ энд байна аа, унт унт” гээд хаалга хаав. Хэсэг хэвтэж үзсэн ч нойр хүрэхгүй байсан тул машинаас буулаа. Хаашаа л харна битүү хашаа байшин, тэгээд өндөр өндөр орон сууцууд, бүүр цаана нь уулс. Хяруу унасан эсэх нь ч мэдэгдэхээргүй алс. Ийн зогстол Бүргэд хуцаж, дэргэд нь хурдхан очлоо. Баяр ёслол, олон хүн ирэх онцгой үед л уядаг, бусад цагт нь гэрийн хаяа, хашааны үүд, байшингийн сүүдэр гээд хаа дуртай газраа тарвалзаж байдаг Бүргэдийг хашааны буланд богино уяагаар уяж орхисонд тэр гомдоод сүйд. Бидний тийн гунигтайхан зогсоог тэнд байгаа хүмүүс анзаарах ч сөхөөгүй гэр, бараа буулган бужигнана. Яг л сумын төвийн агуулахад тариа, буудай буух цагаар томчууд бусдыг анзаарах ч сөхөөгүй ажиллаж байдаг шиг... Ингэж манайх намайг ухаан орсноос хойших хамгийн хол нүүдлээ хийж, хотын айл болсон доо.
...Өнөөдрийнх шиг яг ийм налгар ч юм шиг, хайлган ч юм шиг намрын өглөө байсан юм аа, тэр өдөр. Дэндүү төстэй санагдсан болоод ч тэр үү, тэр өглөөний хот, хүүхэд нас хоёроо дурссандаа ч юм уу “Их хотын нүргээнт, дуулиант оньсого мэт энэ амьдрал, тэр үеийнхээс хэд дахин тэлсэн гэр хороолол дунд өнөөдөр ч бас хэн нэгэн охин нүүн ирж, Бүргэд бид хоёр шиг гайхашрал, айдас тээн зогсож байгаа байх даа” гэж бодлоо...
(18).jpg)
| НҮҮДЭЛ |
|
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |