Хүүхэд ахуй, балчир насны минь хамгийн үнэ цэнтэй, мартагдашгүй цаг хугацаа сумын минь жаахан суурин, хөдөөгийн сургуульд өнгөрсөн юм. Энэ бүхнийг дурсан санах мөчид, цэнхэр бэхний өнгө цагаан цаасан дээр тодрох мэт тийм дотно сэтгэлд шингэнэ. Эргээд тэрхүү цаг хугацааг тэмтрэн санахад өөрийн эрхгүй инээмсэглэл төрөх аж. Тэр дундаа хичээлийн шинэ жил эхлэх өдөр, хүүхдийн баяр зэрэг догдолсон учрал, аз жаргал бялхаж ядсан гэгээн өдрүүд юу юунаас сайхан билээ.
Эдгээр өдөрт зориулсан урлагийн тоглолтыг сумын авьяаслаг хүүхдүүд цаг наргүй бэлдэцгээнэ. Бид ч яах вэ, өөр өөрсдийн чаддагаа хийж буй нь тэр. Харин дуу хөгжмийн багш маань бүх л зүйлийг зохион байгуулдаг байлаа. Манай сургууль хэдийгээр цөөхөн сурагчтай ч гэлээ авьяас билгийн хувьд гоц гойд хүүхэд олон байсан даа. Эцэг эхчүүд, багш ажилчид, найз нөхдөдөө зориулсан урлагийн тоглолтод оролцоно доо гэхээс л тэсэн ядан хүлээж, зүйрлэшгүй их догдолдог урлагийнхны нэг нь би байлаа.
Есдүгээр сарын 1-ний өглөө би эртлэн босно. Хэчнээн өдөр бэлтгэл сургуулилт гээд ядарсан боловч яагаад ч юм тэр өглөө нь хамгаас сэргэг байдаг байлаа. Боссон даруйдаа нүүр гараа угааж цайгаа ч уулгүй шинэ костюм, гялалзсан хар ботинкоо өмсөөд сургуулийн зүг эрчээрээ гүйнэ. Өмнө орой нь нойр хулжиж, шинэхэн костюмаасаа харц салгалгүй бодолд автан хэвтэнэ. Үүр хаяарахаас эхлээд яарч, гэгэлзсэн би Хонгорын овооны ар бэлээр нар цухуйхтай зэрэгцэн сургууль руугаа явахад аль хэдий нь бэлэн болсон байдаг байв.

Яаран гүйсээр очиход хэн ч байхгүй, миний тэсэж ядсан догдлол хүлээлт намайг сургуулийн цоожтой хаалган дээр тулгадаг байсан. Ийм их баяр баясгаланг эргээд би бага сургуулийнхаа үүднээс, хөдөө суурины амьдралаас л олж авахаас биш өөр хаа нэгтэйгээс эрээд олохгүй билээ. Сургуулийн гадна талбайгаас өнгө, өнгийн дарцаг салхинд эрхэлж, дэрвэхтэй зэрэгцэн сумынхныг сэрээж байна уу гэлтэй хүүхдийн дуунууд чанга яригчаар цуурайтна. Товлосон цагтаа эхлэхгүй, нойроо сэргэсэн цагт л нээлт эхэлдэг гэхэд хилсдэхгүй хоржоонтой газар л даа. Энгэр дүүрэн одон медаль зүүсэн ардын багш нар, үе үеийн ахмадууд энэ баярын хамгийн сайхан чимэг болж харагддаг сан. Тэдний дунд өвөөг, аавыг минь эрдмийн замд дагуулж, сургуулийн босго алхуулсан хүн ч бий.
Миний хувьд нээлтийн арга хэмжээг хөтлөх үүрэгтэй. Бага ангид байхаасаа л ангийнхаа охинтой цуг микрофон бариад өдөржин зогсоно. Урьд шөнө нь нойроо “залгиж”, өглөө нь хажуу айлын урдаг нохойг ч умартан хажуугаар нь хар хурдаараа гүйж сургууль хүрдэг байсан энэ үйл явдал минь жил бүр давтагддаг байлаа. Яг л энэ замаар, яг л тэр хэвээрээ цөөнгүй жил нээлтийн арга хэмжээнд оролцож байв. Тэр дунд хөгжилтэй зүйлс их тохиолдоно. Хожим бодож инээхэд өөрийгөө шоолмоор ч юм шиг, найзуудтайгаа уулзмаар ч юм шиг тийм нэг гэгээн.
Захирлыг үг хэлж байхад ч хүмүүс над руу цоо ширтэж, зарим нь амаа даран хөхрөлдөж байх нь тэр. Би ч сандарсандаа нүүр минчийтлээ улайгаад “Яг юу болсон юм бол” гэж бодсоор байв. Сургуулийн цонхонд үс, нүүр гээд бүгдийг харлаа. Хүн шоолоод байхааргүй зүгээр л байна. “Гутлын үдээс сугарчихсан юм болов уу” гэж бодоод хөл рүүгээ хартал өнөө өглөө шинээр өмссөн өмдний маань баруун өвдөг урагдчихсан байж билээ.
Хөгжилтэй дурсамж гэснээс тэр нэг жил би нээлтийн хөтөлбөрийг дарааллын дагуу шивж, эхлэл төгсгөлд нь шүлгээр чимсэн цаасаа алдаж салхинд хийсгэчхэж билээ. “Нээлт хөтлөгчгүй, хөтлөгч хөтөлбөргүй бол хөгийн л юм болно доо” гэж бодохоос л дотор харлах учир цаасаа барьж авахаар салхитай хөөцөлдөв. Барьж авдагийн даваан дээр бүдэрч уначихлаа. Цугласан олон халаглах нь халаглаж, шоолох нь шоолж бүгд л над руу анхаарлаа хандуулж байгаа бололтой. Юу ч болоогүй мэт буцан алхаж, хамтдаа нээлт хөтлөх охиныхоо хажууд очиж зогслоо. Хүндэтгэлийн ая явж, зочид алгаа нижигнэтэл ташсаар ямартай ч нээлтээ эхлүүллээ. Тухайн үед ийм л байх ёстой гэсэн шиг хөтлөгчид дөрөв, дөрвөн мөрт уншиж, сурагчдын манлайлагч болсон хоёр хүүхэд туузаар чимэглэсэн том хонхоо голдоо барин, сургуулийнхаа өмнөх талбайг нар зөв тойрно. Түүний дараагаар хичээлийн шинэ жилийг нээж сургуулийн захирал үг хэлнэ. Захирлыг үг хэлж байхад ч хүмүүс над руу цоо ширтэж, зарим нь амаа даран хөхрөлдөж байх нь тэр. Би ч сандарсандаа нүүр минчийтлээ улайгаад “Яг юу болсон юм бол” гэж бодсоор байв. Сургуулийн цонхонд үс, нүүр гээд бүгдийг харлаа. Хүн шоолоод байхааргүй зүгээр л байна. “Гутлын үдээс сугарчихсан юм болов уу” гэж бодоод хөл рүүгээ хартал өнөө өглөө шинээр өмссөн өмдний маань баруун өвдөг урагдчихсан байж билээ. “Би гэртээ харьж өмдөө солиод ирье ээ” гэлтэй нь биш тэр чигтээ хөтөлсөөр байгаад арга хэмжээнийхээ ард гарч билээ.
Сумын албан байгууллага ажилтнуудынхаа хүүхэд нэг бүрчлэн бэлэг тарааж, ар, араасаа шагнал ундарч, шагнал бэлэг хоёртоо бялуураагүй хүүхэд гэж бараг л байдаггүй. Сумын ард иргэд тэр чигээрээ хөл хөдөлгөөнд орж, хаа сайгүй шинэ унадаг дугуй унасан хүүхдүүд, гарт нь багтахгүй баярын бэлгээ тэврээд гүйж байгаа дүр зураг тэр тасрахгүй. Яагаад ч юм бэ тэр үед манай сумын сургуулийн нээлт аймгийнхаас ч илүү нижгэр болж байгаа юм шиг санагддаг сан.
Он цаг энэ мэт давтагдсаар арван намар, арван хавар аль хэдий нь ард хоцорчээ. Бага ангидаа хэдэн бэлгээ тэврээд сургуулиар нэг цувуулж явахдаа цэвэрлэгч эгчдээ загнуулна. Дээд ангийнхаа ах нарт булаалгах зэрэг нулимс, чихэр хоёроо холиод л гүйж явлаа. Цугларсан бэлгээ өөрөөсөө ч нууж, авдрын ёроолд хадгалчихна. Худлаа ярьсан хүнд аравдугаар сарын эхээр гэнэт санасан мэт гаргаж ирээд ангийнхантайгаа хуваагаад идчихнэ. Ийм л хээгүй, томоогүй нас юм даа. Төгсөх ангид орсон болохоор “Би том болсон” гэж бодсон ч юм уу, хүн бэлэг өгөхөөр ичээд авч чадахаа больчихсон байж билээ. Урлаг, спортын арга хэмжээ, тэмцээн уралдаанд ч орохоо больж зөвхөн хичээлдээ төвлөрч байхдаа тэс өөр хүн болчихсон ч юм шиг өөрийгөө гайхдаг байв. Одоо бодоход хичээлээс бусдыг тэр чигт нь хаясандаа харамсдаг юм. Амьдрал надад үүдээ цэлийтэл дэлгэж байхад би дахиад хэдэн өдөр ч болов хүүхэд насаа мэдэрч, найзуудтайгаа тоглож, анги хамт олонтойгоо тэмцээн, уралдаанд орж байх минь ч яав даа гэж.
Үс минь цал буурал болсон ч саяхан мэт тодхон санагдах, гээж болохгүй цаг хугацаа, гэгээн дурсамж минь. Болдог бол өнгөрсөн рүү буцаж очоод тэр сайхан мэдрэмжүүдээ нэг, нэгээр нь цуглуулах сан гэж одоо ч боддог. Дахин давтагдахгүй бага насны минь дурсамж хүүхэд багачуудын инээд цалгисан тэр саруул танхим, жаахан сургуульд өнгөрсөн нь энэ билээ.
| ХӨДӨӨГИЙН СУУРИНД ҮЛДСЭН ХҮҮХЭД НАС МИНЬ |
|
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
2025-12-23 11:00:00
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |