Хүн гэдэг амьдран буй газраа өөрийн ертөнцөө бүтээж явдаг бичигдээгүй хуультай. Энэ л зарчмаар энэ хотын иргэд амьдран буй гэдэгт итгэнэ. Энэ хотын оршин суугчдын талаас илүү хувь нь залуучууд. Тэд хайрын ертөнцийг хавраар эхэлж зунаар өртөөлөн бүтээдэг. Залууд ч юу байх вэ, бүгдээрээ л...
Хоёр, гуравхан хоногийн өмнө нэгэн байрны гадаах саравчинд өвгөн, эмгэн хоёр суугаа харагдлаа. Эмгэн нь өвгөнийхөө мөрийг дэрлэж, залуу нас, бага балчир үе болон хэрхэн анх нэгэндээ сэтгэл татагдаж байснаа ярилцаж байгаа бололтой нь хайр гэрэлтэж, зөөлөрсөн харцнаас “уншигдаж” байлаа. Цайвар саарал хослолтой, бавгар сахалтай, донжтой ануухан өвгөн хошуугаа цорвойлгон эмгэнийхээ духан дээр үнсэх нь цаана л нэг хайр татам. Тэд нар шингэхийн үест босон эмгэн өвгөнөө намбатай гэгч нь сугадан гэрээдээ бололтой алхаж одсон.
Сэрүүн салхи гудам уруудан ирж, бороо шивэрлээ. Тэрхэн үест онгорхой салхивчаар төгөлдөр хуурын ая эгшиглэж, өмжмөл навчис ганц, нэгээрээ модноосоо тасран унана. Нарын туяа улайран гялбаж, байрны сүүдрүүд ташуулдан унажээ. Энэхэн мөчид шинэхэн бололтой хос дэргэд ирж суув. Залуу “Хайраа, би танай ээж, аавтай хэзээ танилцах вэ. Хурдлахгүй бол оройтлоо шүү дээ” гэв. Бүсгүй “Мэдэхгүй ээ, би аав, ээжид хэлэхээс айгаад байна. Оройтлоо гэдэг чинь юу гэж байгаа юм” хэмээн хацар дээр нь зөөлөн үнсэнэ. Тэд хамтдаа шиврэх борооны дусал бүрийг алгаараа тосож, нэг нэгнээ ширтэн инээмсэглэнэ.
Зун гэдэг цаанаасаа л халуун, нялуун улирал. Байгалийн үзэгдлийн хувьд ч, хүний сэтгэлийн хувьд ч тэр халуун хайрыг өртөөлөн цэцэгс мэт дэлгэрдэг. Зун бол хүмүүсийн хамгийн их хайрлалцдаг улирал зүй ёсоор мөн. Зуны гэж болохоор үгс бол даашинз, шүхэр, амралт, нар, дулаан, шөнийн задгай агаар, шинэ хайр. Агуу зохиолчдын хувьд жилийн энэ л цаг үе хайрын сэдвээр хамгийн шилдэг бүтээлүүдээ бичих урам зориг, онгод нь яах аргагүй мөн байжээ гэж эрхгүй бодогдоно. Зун хавраас ургасан хайрыг өртөөлж, улам цэцэглүүлэн дэлгэрүүлдэг гайхалтай улирал. Яг л энэ улирал шиг гайхалтай халуун, нялуун хайр хүн бүрийн сэтгэлд үргэлж бадамлаж яваг.
Модод нь зузаалж охид нь нимгэлээд
Монголын сууринд хавар ирнэ” хэмээн яруу найрагч Б. Мягмаржав нэгэнтээ шүлэглэсэн нь бий. Нээрээ л тийм л байдаг. Энгийн үгээр, энгийн дүрслэлийг оньсого мэт харуулсан энэхүү дүрслэл хүн байгалийн зүй зохицлыг харуулжээ. Хавар, зун, намар, өвөл гэх жилийн дөрвөн улирал өөр өөрийн гэсэн өнгө, аяс, эгшиг аялгуу, дүр дүрслэлийг агуулж байдаг. Хоёр, гуравхан хоногийн өмнө зуны эхэн сар гарлаа. Энэ жилийн хавар цастай чиг, бороотой чиг, нартай, найртай сайхан өндөрлөж, ийнхүү зуны эхэн сарын нар зулай төөнөх боллоо. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь Улаанбаатар хотод оршин сууж буй. Энэ хотод сайн, муу үйл явдлууд шилээ даран гардаг. Хүмүүсийн зарим нь өдөр хоног хэрхэн өнгөрч буйг анхаарах ч завгүй ажиллаж байдаг бол эсрэгээрээ зарим нь хийх ажлаа олж ядан өнгөрөөдөг. Энэ бол бидний хот. Бидний амьдрал. Энэ хотын хүмүүсийн зарим нь ажиллаж, унтаж, болзож, кино үзэж, дуу сонсож, зарим нь амарч зуны эхэн сартай золгожээ. Өндөр, өндөр барилгуудын дээврийг шүргэх нь үү гэлтэй үүлс хуралдан нүүж, нарны туяа халуунаар төөнөж, халуун салхи үлээх бүгчим өдрүүдийн эхлэл иржээ. Бүгчим өдрүүдэд гэрийн хана дөрөөлж нозоорон хэвтэхээс илүү үзэж харах, сонирхолтой зүйлс энэ хотод олон бий. Тухайлбал, улс төрийн тэмцэл, иргэдийн жагсаал, цаг үеийн мэдээ мэдээлэл сонсон зурагтны удирдлага барьж суухаас илүү “Хүүхдийн парк”, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” “Кино театр” орж найз нөхөд, гэр бүлийн хамт аз жаргалыг бүтээх орон зай их бий. Сүүлийн үеийн залуус цахим тоглоом, архи тамхинаас илүү цагийг зөв боловсон өнгөрөөх газруудыг олноор хүсэх болсон нь нууц биш. Энэ нь ч сайхнаас сайхан. Энэ хотын өнгө төрхийг илэрхийлэх ирээдүйн эзэд нь шүү дээ.
| ХАЙРЫН ХОТ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |