• Өнөөдөр 2024-05-12

Жорж Оруэллийн "1984" романаас сэдэвлэсэн постдрамын жүжгийг гуравдугаар сарын 21-нээс тоглоно

2024-02-12,   331

             “Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн тус романаас сэдэвлэсэн постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах болсныг бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл Мягмарнарангийн Батболдын найруулгаар үзэгчдэд хүрэх “Мянга есөн зуун наян дөрөв” жүжгийг ирэх гуравдугаар сарын 21-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 14-ныг хүртэл орой бүр 19:00 цагаас Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглох юм. Тасалбар худалдаанд гарч эхэлсэн бөгөөд Tiket.mn-ээр захиалах байна.
 
“Бодол санаандаа гэмт хэрэг үйлдсэн мөчдөө л чи өөртөө цаазын ял оноосон гэсэн үг”.
 
      Жорж Оруэлийн “Мянга есөн зуун наян дөрөв” романд эл өгүүлбэр дүрийн сэтгэлзүйн дотоод зөрчлийг хамгийн оночтойгоор дүгнэдэг. Гол дүрийн Уинстон Смитийн тэмцэл хаана, хэрхэн төгсөх нь бараг л тодорхой болчихсон мэт боловч зохиолч хөгжүүлэлтийн тун чадмагаар өөр зүгт залж орхино. 
 
           Энэ бол таны өмнөөс юу бодохыг чинь шийддэг нийгэм. Энд хайрлах хориотой. Эрх чөлөөтэй сэтгэж, хайрлавал та сэтгэхүйн гэмт хэрэгтэн.
‌Хайрлах нь, бодож сэтгэх нь гэмт хэрэг бол та сайн дураараа гэмт хэрэгтэн болохыг хүсэх байсан уу? 
 

Жорж Оруэллийн "1984" романаас сэдэвлэсэн постдрамын жүжгийг гуравдугаар сарын 21-нээс тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188