Урин дулаан цаг өнгөрч, намрын сэрүү орсон ч өнгөнд нь “дулаацах” энэ улиралд зохиогдох зургаан арга хэмжээг онцолж байна.
Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам зохион байгуулагдаж байна.
Хаана: Тэнгис кино театрт
Хэзээ: 2020 оны аравдугаар сарын 19-25 нд болно.

Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэн бичсэн хоёр бүлэгт, 23 үзэгдэлт жүжиг нээх гэж байна.
Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгохоор бэлдэж байна.
Тус романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн бол, Найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байна.
Хаана: Улсын драмын эрдмийн театрт
Хэзээ: 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдана.

Contemporary arts буюу одоо үеийн урлагийн нэжгээд төрлийг Монголдоо хөгжүүлэх, сэтгэлгээний хувьсал руу зорьж буй чөлөөт уран бүтээлчдээс бүрдсэн “Цэнхэр шувууд” нэгдлийн нээлт болно.
Хаана: Монголын уран зургийн галерей
Хэзээ: 2020 оны есдүгээр сарын 18-нд зохион байгуулагдана.

Альфа постдрамын театр нь Германы зохиолч, судлаач И.В.Гётегийн бүтээл - "Фауст" жүжгээр шинэхэн театрын нээлтээ хийх гэж байна.
В.И.Гёте нь “Фауст” жүжгийг бичихэд амьдралынхаа 60 жилийг зарцуулсан гэдэг бөгөөд Утга төгс халил бүхий уран нарийн хэллэгээр бичигдсэн энэхүү зохиол нь дэлхийн уран зохиолын “Ноён оргил” билээ.
Хаана: “Corporate hotel & Convention center”-д
Хэзээ: 2020 оны есдүгээр сарын 17-нд нээлтээ хийнэ.

5. Үндэсний номын баяр
Жил бүр уламжлал болон зохиогддог “Үндэсний номын баяр” зохион байгуулагдах гэж байна. Ном, хэвлэлийн салбарын үйл ажиллагаа, номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, хямдралтай худалдаа, зохиолчийн гарын үсэгтэй номын худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Хаана: Сүхбаатрын талбайд
Хэзээ: 2020 оны есдүгээр сарын 19-ны өдрөөс эхэлнэ.

2009 оноос хойш зохиогдож буй Монголын анхны арт кино өдөрлөг агаад олон улсын үе үеийн шилдэг кинонуудыг хадмал орчуулгатай хүргэдгээрээ онцлогтой. Тус өдөрлөг нь сонгодог болон арт хаус киног илүү өргөн хүрээнд таниулж, сонирхолтой содон бүтээлүүдийг олны хүртээл болгож, кино урлагийг сонирхож, судалдаг хүмүүсийг нэгтгэх зорилготой.
Хаана: “Улаанбаатар” чуулгад
Хэзээ: Бямба гараг бүр зохион байгуулагдаж байна.

Монголын урчуудын эвлэлийн хорооноос гишүүн уран бүтээлчдийнхээ дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Намар 2020” үзэсгэлэнгийн нээлт болно.
Хаана: Монголын урчуудын эвлэлд
Хэзээ: 2020 оны есдүгээр сарын 15-нд нээлтээ хийнэ.

| Энэ намар залуусын очих зургаан арга хэмжээ |
|
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |