Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа "Хо Гыөм" дуурийн театрын захирал, Ардын жүжигчин, хошууч генерал Нгуен Гонг Бая-тай уулзаж, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар Монголын сонгодог урлагийг сурталчлан таниулах, хоёр орны дуурийн театрууд хооронд холбоо тогтоох, улмаар хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, сонгодог урлагийн уран бүтээлчид, дуурийн дуучдыг оролцуулсан хамтарсан соёлын тоглолт зохион байгуулах боломжийн талаар ярилцав.
"Хо Гыөм" дуурийн театр нь 2023 онд “World Travel Awards” (WTA) байгууллагаас дэлхийн шилдэг арван дуурийн театрын нэгээр шалгарч, олон улсын сонгодог урлаг, дуурийн тоглолтыг өөрийн тайзнаа толилуулж байжээ.
| Элчин сайд Г.Хулан Вьетнамын “Хо Гыөм” дуурийн театрын захиралтай уулзав |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |