Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын “UNCCD COP17” хүрээнд конвенцын оролцогч талууд болон иргэний нийгмийн хооронд хийгддэг нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан энэ наймдугаар сарын 20-ны өдөр боллоо.
.jpg)
Хуралдааныг Гадаад харилцааны сайд бөгөөд “UNCCD COP17”-гийн дарга Б.Батцэцэг нээж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, орон нутаг болон уугуул иргэд, залуучуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэдгийг тодотгов. Мөн дэлхийн түвшинд хүлээсэн үүрэг амлалтыг газар дээрх бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
.jpg)
Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг “COP17”-гийн үр дүн болон цаашдын хамтын ажиллагаанд тусган, оролцогчдын дуу хоолойг бодит үйл хэрэг болгох нь бага хурлын чухал зорилтын нэг болохыг онцоллоо.Тус хуралдаанаар газрын нөхөн сэргээлтэд орон нутгийн болон уугуул иргэдийн мэдлэг чухал гэв. Туршлага, шинжлэх ухаан, инновац, тогтвортой санхүүжилтийг хослуулахын ач холбогдлыг хэлэлцэв.
.jpg)
Мөн “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай холбогдуулан тогтвортой хүнсний тогтолцоог хөгжүүлэх чухал гэлээ. Газрын доройтлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодит шийдэл, туршлага, санхүүжилтийн боломжийг оролцогчид хуваалцлаа.
| “UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |