Эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль дээрээ юу хийж байгаа, хаана байгааг орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд ашиглан мэдэх боломжтой болжээ. Тухайлбал, IoT технологид суурилсан тусгай жижиг хэмжээтэй бугуйн цаг, хүзүүний зүүлт, түлхүүрийн оосор, энгийн зүүлт зэрэг төхөөрөмжийг ухаалаг гар утастайгаа холбосноор хүүхдийнхээ байршлыг тогтоох, бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бол чанга дуу гаргах зэрэг үйлдэлтэй хүүхдийн аюулгүй байдлын хамгаалах ухаалаг төхөөрөмжүүд гарсан байна.
Байршил тогтоох:
Хүүхдийнхээ байршлыг гар утсан дээрээ газрын зураг дээр харах, хянах, байршлын түүхийг харах зэрэг үйлдэлтэй (GPS tracking).
Яаралтай дуудлага хийх, мессеж илгээх:
Хэрэв хүүхдэд тань аюултай зүйл тохиолдвол тусламж дуудах, эцэг эх рүүгээ хялбар аргаар дуудлага хийх (Call), мессеж илгээх. Ганцхан товч дараад урьдчилсан сануулсан гар утасны дугаарууд руу дуудлага хийх, мессеж илгээх (SMS).

Яаралтай тусламжийн дуудлага хийх :
Хүүхэд хэн нэгний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртсөн үед гэмт хэрэгтэн, холбогдогчид мэдэгдэлгүйгээр эцэх, эхдээ эсвэл цагдаагийн байгууллагад мэдээлэх яаралтай тусламжийн дуудлага (SOS)
Чанга авиа гаргах:
Аюултай нөхцөл байдал үүссэн үед эргэн тойрны хүмүүстээ сонсогдохуйц чанга дуу гарган мэдэгдэх үйлдэл.
Дуу хоолой бичих:
Энэ төрлийн ухаалаг төхөөрөмжтэй хүүхэд бугуйн цаг, хүзүүний зүүлт, түлхүүрийн оосор, энгийн зүүлт зэрэг хэлбэртэй төхөөрөмжөө ашиглан бусдад мэдэгдэлгүй дууг нь хураан авах боломжтой (Voice recording).
Сэрүүлэг:
Мөн дээр дурдсан төхөөрөмжийг ашиглан сэрүүлэг тавьж, өөрийн байгаа байршлын мэдээллээ эцэг, эх, асран хамгаалагч руугаа явуулах боломжтой аж.
Үнэ:
Үнэ ханшийн хувьд хүүхдэд зориулсан байршил тогтоогчтой тусгай ухаалаг төхөөрөмж нь гадаадыг "Amazon", "eBay" зэрэг худалдааны сайтад 20-70 ам.долларын үнэтэй байх бөгөөд Монголд орж ирсэн төхөөрөмжүүд худалдаанд 40-200 мянган төгрөгөөр худалдааглагдаж байгаа юм байна
Түүнчлэн зөвхөн энэ төрлийн тусгай төхөөрөмж гэлтгүй эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ ухаалаг гар утсанд Монгол хэлтэй “E-Mongolia”, “E-Kids” гэсэн аппликейшн суулгаснаар хүүхдийнхээ байршлыг тогтоож, цагийн хяналт тавих боломжтой юм байна.

| ЗӨВЛӨМЖ: ХҮҮХДҮҮДЭДЭЭ ХЭРХЭН АНХААРАЛ ТАВЬЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЬ ХАНГАХ ВЭ |
|
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |