Аялал зугаалгын улирал эхэлж, байгалийн үзэсгэлэнт газруудыг биширч, нар, салхинд явсаар нүүрний арьс тань харласан уу. Учир нь нарны хэт ягаан туяанаас арьс өөрийгөө хамгаалахаар меланин ялгаруулж, арьс харладаг байна. Тиймээс нүүр болон хүзүүнийхээ арьсанд өдөр бүр нарнаас хамгаалах тос хэрэглэж занших нь чухал.
Арьсаа цайруулах аргууд
Гуужуулах
Арьс гуужуулах бэлэн бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл гэрийн нөхцөлд өөрийн гараар арьс гуужуулагч хийж арьсныхаа наранд түлэгдэж, үхсэн эсүүдээс салаарай. Ингэснээр таны арьс зөөлөрч, цайрах болно. Мөн арьсаа гуужуулсныхаа дараа нарнаас сайн хамгаалахгүй бол маш хурдан түлэгдэж, гэмтдэг.

Кофетой гуужуулагч хийх
Зуун наст ургамал хэрэглэх

Зуун наст нь наранд түлэгдсэн арьсыг сэргээх, тайвшруулах нөлөөтэй. Мөн меланин ялгаралтыг бууруулдаг. Унтахаасаа өмнө зуун настын шүүсийг нүүрэндээ түрхээд өглөө босч бүлээн усаар угаахад болно.
Турмерик хэрэглэх

Энэхүү амтлагчийг энэтхэгчүүд арьсаа цайруулахад ашигладаг уламжлалтай. Судалгаагаар турмерикийг тостой хольж хэрэглэх нь арьсыг чийгшүүлж, нарнаас хамгаалдгийг тогтоожээ. Гэхдээ арьсаа цайруулахаар турмерик хэрэглэсэн бол нүүр цэвэрлэгч ашиглах эсвэл нүүрээ усаар угаагаарай. Учир нь түүний шар өнгө үлдчихдэг. Нэг халбага нунтаг турмерикийг лемоны шүүс эсвэл өргөст хэмэхтэй хольж өтгөн зуурмаг болгоно. Үүнийгээ харласан хэсгүүддээ түрхэж 20-30 минутын турш хатаана. Дараа нь усаар зайлна.
Арьс цайруулах бүтээгдэхүүн

Америкийн арьс судлалын нийгэмлэгээс дараах орцуудын аль нэгийг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь тохиромжтой гэж зөвлөжээ. Үүнд, витамин Ц, гликолийн хүчил, ретинол, третинон, кожик хүчил, азалейн хүчил гэх мэт найрлагууд багтана. Дээрх найрлагатай бүтээгдэхүүнүүд нь арьсыг гуужуулж, шинэ эсийг дэмжих замаар арьсаг цайруулдаг байна. Гэвч цайруулах бүтээгдэхүүний арьсны эмчийн зөвлөгөөний дагуу тохируулан хэрэглэх хэрэгтэй.
| ЗӨВЛӨГӨӨ:Наранд борлож, түлэгдсэн арьсаа цайруулах аргууд |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |