• Өнөөдөр 2026-09-24

Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ

      ОХУ-ын Чита хотод олон улсын хүүхдийн спортын XII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж байна. Өчигдөр тус наадмын жүдо бөхийн төрөлд манай улсаас дасгалжуулагч С.Солонгогэрэл, Ц.Гэрэлсайхан нарын удирдлага дор охид, хөвгүүдийн тус бүр зургаан жинд оролцсон баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртэв.

    Тэмцээний охидын 48 кг-ын жинд Б.Энэрэл алт, 63 кг-д А.Ануужин алт, 70 кг-д Г.Эрхсаран мөнгө, 44 кг-д М.Тэргэлсаран, 52 кг-д М.Эрхсаран, 57 кг-д Г.Саранзаяа нар хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдийн 81 кг-ын жинд А.Мөнх-Амьдрал мөнгө, 50 кг-д О.Азбаяр, 55 кг-д М.Отгонбилэг, 60 кг-д А.Дашдэмбэрэл, 66 кг-д Х.Энх-Амгалан, 73 кг-д Н.Чингүүн, нар хүрэл медаль хүртлээ.

 


 

 


Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188