Монголын хөл бөмбөгийн түүхэнд онцгой хуудас нээх үйл явдал өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 12-ны мягмар гарагт Улаанбаатар хотноо болох гэж байна. Азийн хөл бөмбөгийн холбоо (AFC)-ны “Challenge League 2025-2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд Монголын хөл бөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр эхэлнэ.
Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазар өнөөдөр Монголын Үндэсний дээд лигийн аварга “SP Falcons” клубийн эзэн Б.Амартүвшин, багийн менежер Ц.Дөлгөөнтамир болон багийн тамирчдыг хүлээн авч уулзав. 2024-2025 оны улирлын аварга “SP Falcons” болон дэд аварга “Хангарьд” клубүүд энэ удаагийн “Challenge League”-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрхтэй болсон юм.

Эзэн баг “SP Falcons” маргааш 16:00 цагт Тайваний хүчирхэг “Тайчунг Футуро” клубтэй хүч үзнэ. “SP Falcons”-ын бүрэлдэхүүнд мэргэн бууч М.Батхишиг, шилдэг хаалгач Х.Цэнгүүн, Узбекистанаас ирсэн довтлогч Риза Айвазов, Бразилын хагас хамгаалагч Андре Феррейра зэрэг чадварлаг тоглогчид багтаж байна.
Яг энэ үеэр буюу 19:30 цагт, Тайваньд зочлоод буй “Хангарьд” клуб тус улсын “Тайнан Сити” багтай хүч үзэх бөгөөд ялалт байгуулсан багууд ирэх аравдугаар сард болох хэсгийн шатанд өрсөлдөх эрхээ авна. Сонирхуулахад, “Тайчунг Футуро” клуб өмнө нь “AFC Cup-2023” тэмцээний хүрээнд тухайн улирлын лигийн аварга “ФС Улаанбаатар” багтай Монголын хөл бөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд тоглож байсан туршлагатай юм.
| МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар “SP FALCONS” багт амжилт хүсэв |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |