.jpg)
–Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Чойжхүү овогтой Анужин гэдэг.
.jpg)
–Аль нутгийн хүүхэд вэ?
-Уг нь бол унаган Улаанбаатар хотын хүүхэд байгаа юм. Аавынхаа нутгаар бол Булган аймгийн Могод сумынх гэж явдаг.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо би 21 настай.
-Хүндийн өргөлтийн спортын ямар зэрэг , цолтой тамирчин бэ?
-Би хүндийн өргөлтийн Олон улсын хэмжээний мастер цолтой. Бас хүчний спорт буюу пауэрлифтингийн спортын мастер цолтой.
.jpg)
-Хэдэн настайдаа хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Анх хүндийн өргөлтөөр 13 настайгаасаа эхэлж хичээллэсэн.
–Хүндийн өргөлтөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Хүндийн өргөлтөөс өмнө гүйх их дуртай хүүхэд байв. Мөн рольк, скүүтер их унадаг байсан даа.
.jpg)
-Яагаад чухам хүндийн өргөлтийн спортыг сонгож хичээллэх болов?
-Хүндийн өргөлт нь багийн спорт гэж явдаг ч гэсэн илүү ганцаарчилсан спортын төрөл. Хувь тамирчин өөрөө өөртэйгөө ярилцаж, сэтгэл зүйгээ бэлдэн, өөртэйгөө тэмцэж ялдаг болохоор хүндийн өргөлтөд маш их дуртай.
.jpg)
–Эмэгтэй хүнд эрсдэл ихтэй, тэсвэр хатуужил шаардсан хүнд спортын төрөл биш үү?
-Ер нь эрэгтэй, эмэгтэй гэх ялгаа байхгүй хүнд спорт л доо. Гэхдээ ганц хүчээр хүндийг өргөчихдөггүй, уян хатан, хурд, тэсрэлт, техник, тэсвэр хатуужил, сэтгэл зүй гээд бүгдийг хослуулах л ёстой.
.jpg)
-Хүндийн өргөлт эмэгтэй хүний бие бялдар хөгжил болон галбирт өөрчлөлт оруулдаг уу?
-Төмөр өргөвөл өсөхгүй гэж ярьдаг л даа. Энэ худлаа шүү. Их өндөр болдог. Аан тийм бие бялдрын хувьд бол тийм том овоож, товоосон булчинтай болохгүй. Харин ч илүү өв тэгш, зөв суурьтай, бие бялдрын бүтэцтэй болдог.
–Хүндийн өргөлтийн спортоос шантарч, мохох үе гарч байсан уу?
-Анх хичээллэж эхлэх үед бага зэрэг шантарч мохох зүйл гардаг байлаа. Одоо больё доо гээд хүндийн өргөлтөөс гараад гурван сар болоод буцаад бэлтгэлдээ орж байсан. Дуртай, сонирхолтой зүйл болохоор орхиж чадахгүй татагдаад байдаг юм билээ. Бэлтгэл хийхгүй удаан байх хэцүү юм байна лээ.
-Манай улсад эмэгтэй хүндийн өргөлтийн тамирчид хэр олон байдаг вэ?
-Ер нь хүндийн өргөлтөд хөвгүүдээс илүү охидууд их дуртай болсон юм шиг харагддаг. Охид, эмэгтэйчүүд арай илүү амжилт гаргаад байгаа.
-Хүндийн өргөлтөд хүч, бяр, тэнхээнээс илүүтэйгээр техник, ур чадвар их чухал биз?
-Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Ганц бяртай байлаа гээд техникгүй бол хол явахгүй л дээ. Хүндийн өргөлтийн спортод хамгийн чухал зүйл мэдээж техник гүйцэтгэл. Хүч, бяр, тэнхээ аяндаа суучихдаг. Гэхдээ төрөлхийн бяр, тэнхээтэй хүн ч байдаг.
–Хүндийн өргөлтийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Одоохондоо гадагшаа тэмцээнд явж амжаагүй л байна. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын улсын аварга, улсын рекорд, дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоож байсан.
-Хүндийн өргөлтийн анхны багш нь хэн бэ
-Миний хүндийн өргөлтийн анхны багш гэвэл Дөрвөнжингийн Чинзориг гэдэг дасаглжуулагч бий. Багш маань одоогоор “Ээрмэл” клубийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Багшдаа их баярлаж явдаг аа шүү гэдгээ дамжуулан хэлье.
-Одоо ямар клуб, нийгэмлэгт бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо БТСУХ-ны Спортын төв ордонд Үндэсний баг дээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийж байгаа. Ярилцлага авсан танд болон танай хамт олонд баярлалаа.
| Ч.АНУЖИН: Сэтгэл зүйгээ бэлдэн, өөртэйгөө тэмцэж ялдаг болохоор хүндийн өргөлтөд дуртай |
|
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |