
–Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Гантогтох овогтой Энхжин гэдэг.
–Аль нутгийн хүүхэд вэ?
-Өвөрхангай аймгийн Арвай хээр суманд төрж, өссөн.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 25 настай.
-Дугуйн спортын ямар зэрэг , цолтой тамирчин бэ?
-Дугуйн спортын Монгол Улсын спортын мастер цолтой.

-Хэдэн настайдаа дугуй унаж сурсан бэ?
-Ер нь их багадаа дугуй унаж сурсан шүү. Яаж сурснаа, хэдэн настай байсан гэдгээ сайн санадаггүй юм. Ямар ч байсан сургуульд ороогүй байх даа дугуй унаж сурсан.

–Дугуйнаас өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Дугуйн спортоор хичээллэхээс өмнө урлаг, спорт гээд их олон зүйл сонирхож байсан шүү.

-Яагаад чухам дугуйн спортыг сонгож хичээллэх болов?
-Манай нэг найз маань дугуйн спортоор хичээллэж үзээч гэж их гуйдаг байсан. Тухайн үед нь өөр зүйлээр хичээллэдэг байсан болохоор нэг их ойшоож сонирхоогүй юм. Гэтэл тэр найз маань түүнээс хойш нэг их удалгүй бурхны орон руу явчихсан. Тэгээд л найзынхаа эцсийн хүсэлтийг нь биелүүлье, дугуйн спортоор түр зуурч болов хичээллэж үзье гэж шийдээд орж байлаа.
.jpg)
–Эмэгтэй хүнд эрсдэл ихтэй, тэсвэр хатуужил шаардсан хүнд спортын төрөл биш үү?
-Дугуйн төрөл техникийн спорт болохоор тийм ч амар биш л дээ. Гэхдээ дугуйн спорт намайг соронзон мэт татаж, дурлуулан, “донтуулж” чадсан.
.jpg)
-Дугуйчид уралдааны замд “Нугаралт” үүсэх үед олуулаа унаж байгаа харагддаг. Уралдааны үеэр унаж байв уу?
-Уралдааны үед тийм зүйл байлгүй яах вэ. Тэмцээн гэлтгүй, бэлтгэл дээр ч бас унах тохиолдол гардаг. Том бэртэл, гэмтэл авчихгүй бол өвдөг, хөл, гар, тохойны арьс шалбарч, зулгарах бол юу ч биш.

-Гэмтэл, бэртэл авсны дараа шантарч, мохох үе гардаг уу?
-Гэмтэл, бэртэл ер нь бүх төрлийн спортын тамирчдад хүнд тусдаг, амжилтыг хойш татдаг зүйл. Гэмтлийн дараа тамирчид сэтгэл зүйн асар өндөр шалгуурыг даван туулдаг. Эхлэн хичээллэж байхад мохох, шатрах үе гарч байсан шүү.
.jpg)
-Манай улсад эмэгтэй дугуйчид хэр олон байдаг вэ?
-Эмэгтэй дугуйн спорт Монголд одоогоор шинэ тутам хөгжиж байгаа спорт болохоор эмэгтэй тамирчид тийм их биш.
.jpg)
–Хотын хөдөлгөөн, түгжрэл ихтэй замд дугуйтай явах эрсдэл өндөртэй биз?
-Хотын авто замын хөдөлгөөн маш их байгаа нь асуудалтай шүү. Өөрөө л анхаарал, болгоомжтой явахгүй бол болохгүй. Өөрөөс чинь гадна хэн нэгэн анхааралгүй явааг хэзээ ч мартаж болохгүй. Зориулалтын дугуйн замтай бол асуудал гарахгүй амар л болох байх.
-Дугуй техникийн спорт тийм болохоор тамирчны бэлтгэл сургуулилалтаас гадна дугуйны бүрэн бүтэн байдал нь амжилтад нөлөөлнө биз?
-Тийм шүү, дугуйны бүрэн бүтэн байдал амжилтад маш ихээр нөлөөлнө. Хэдий хувь тамирчны бэлтгэл сайн байлаа ч дугуй муу бол хэзээ ч амжилт гаргахгүй. Дугуйчдын хувьд дугуй бол биеийнх нь нэг хэсэг, амжилт гаргах гол хэрэгсэл юм.
-Уралдааны замд дугуйн хөнгөн эвдрэл гэмтэл гарвал өөрөө засдаг уу?
-Нэг тамирчны ард бүхэл бүтэн баг ажиллаж байдаг. Ямар ч асуудал гарсан, ард минь дасгалжуулагч маань байдаг болохоор санаа зовдоггүй.
-Дугуйн ямар төрөлд уралддаг вэ?
-Би уулын дугуй болон уралдааны дугуйн төрөлд уралддаг.
-Одоо ямар клуб, нийгэмлэгт бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо “Central Asian Treasury company”-ийн нэр дээрх “CATCO racing team” багийн тамирчнаар ажиллаж байгаа.
| Г.ЭНХЖИН: Дугуй спорт намайг соронзон мэт татаж, дурлуулж чадсан |
|
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 4:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |