• Өнөөдөр 2025-07-31

ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ОЛОН УЛСЫН ЦУГЛАРАЛТАД ХАМРАГДАНА

2025-07-30,   132

      Зүүн Азийн Үндэсний олимпын хороодын холбооноос зохион байгуулж буй “EAOC Youth Table Tennis Training Camp” буюу залуучуудын ширээний теннисний олон улсын цугларалтад Монгол Улсаас Монголын ширээний теннисний холбооны дөрвөн тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Ким Ён Сү нар оролцоно.  Энэхүү цугларалт нь ирэх сарын 1-10-ны өдрүүдэд  БНХАУ-ын Харбин хотноо болох юм.
 
     Олон улсын хамтарсан цугларалтад оролцох баг тамирчдыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар хүлээн авч амжилт хүсэв. Тэрбээр “ Олон улсын хөтөлбөрт оролцох нь залуу тамирчдад сорилт, өсөлт, шинэ харилцаа, туршлагын чухал эх үүсвэр болдог. Та бүхэн Монголын нэрийг өндөрт өргөж, өөрсдийгөө хөгжүүлээд ирээрэй” хэмээн захисан юм. Энэхүү хөтөлбөрт хамтарсан бэлтгэл сургуулилалтаас гадна олимпын аваргуудтай уулзах, нөхөрсөг тэмцээн, соёлын солилцоо, аялал зэрэг олон талт үйл ажиллагаа багтдаг билээ.
 

 


ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ОЛОН УЛСЫН ЦУГЛАРАЛТАД ХАМРАГДАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188