Япон Улсын Токиогийн их сургуулийн эрдэмтэд "Супер нарны панел" хэмээх бүтээгдхүүнийг бүтээж дэлхий даяар шуугиан тариад эхлэлээ. Бидний мэдэх уламжлалт нарны цахилгаан үүсгүүр хавтангийн гол чухал түүхий эд "цахиур" байсан бол Японы шинэ панел титан зэрэг газрын ховор элемент ашигласан нь хүчин чадлыг мянга дахин ихэсгэх боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл нарны эрчим хүчний паркад ширээний тавцан шиг 1000 нарны панел байрлуулдаг байсан бол түүнийг ганцхан шинэ панел орлохоор болж байгаа гэсэн үг юм. Шинэ панелын гол түүхий эд нь титан голлосон газрын ховор элемент байх ажээ.
Монгол оронд зургаан том газрын ховор элементийн орд газар нээгдчихээд байгаа билээ. Монгол Улс жилийн гурван зуун жаран тав хоногийн дийлэнхид нутаг дэвсгэрийнх нь ихэнхи хэсэг нартай цэлмэг байдаг нь Монгол улсын хувьд бүр ч тааламжтай нөхцөл үүсэж байгаа гэсэн үг.
Япон Улс ердөө 15 жилийн дараа буюу 2040 он гэхэд нарны супер панелийн тусламжтайгаар 20 гигаватт эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж түүний үр дүнд 20 цөмийн реактороо халахаар төлөвлөж байгаагаа зарлаж байна. Энэ байдлаас үзэхэд нарны супер панелын технологи бүрэн боловсорч батлагдаад амьдралд хэрэгжихэд тун ойртсон болжээ.
Японы эрдэмтэд "Супер нарны панел" бүтээжээ |
|
2025-06-28 12:12:34
2025-06-28 11:09:40
2025-06-28 10:53:03
2025-06-28 10:16:02
2025-06-28 09:42:05
2025-06-28 09:21:12
2025-06-28 08:59:30
2025-06-28 08:42:35
2025-06-27 19:07:58
2025-06-27 15:55:42
2025-06-27 15:25:50
2025-06-27 15:17:32
2025-06-27 13:54:58
2025-06-27 12:46:32
2025-06-27 12:41:28
2025-06-27 12:37:43
2025-06-27 12:31:15
2025-06-27 12:02:51
2025-06-27 11:06:41
2025-06-27 10:58:08
2025-06-27 10:54:29
2025-06-27 10:15:40
2025-06-27 10:13:02
2025-06-27 10:04:34
2025-06-27 09:59:34
2025-06-27 09:58:28
2025-06-27 09:16:31
2025-06-27 08:55:11
2025-06-27 08:40:41
2025-06-27 08:09:58
2025-06-27 08:00:00
2025-06-27 07:09:14
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |