Ирэх долдугаар сард болох гэж буй томоохон арга хэмжээний нэг бол Солонгос, Монголын хамтарсан К-Pop бүжгийн тэмцээн гэдгийг дуулаагүй хүн байгаа юм биш биз дээ. Манай улс Солонгос Улстай урлагийн олон сайхан тоглолт, уралдаан тэмцээнээр хэзээнээс хамтарч ирсэн билээ. Үүний нэгэн хамтрал нь энэ оны долдугаар сарын 12-нд Улсын драмын эрдмийн театрын урд талбайд болох гэж буй “Changwon K-Pop world festival”. Тэгвэл энэхүү фестиваль дээр үзүүлбэрээ үзүүлэх хүмүүсийн дунд уралдаан зарлаж, эхний гурван байрыг шалгаруулах байна.

"Changwon K-Pop World Festival"-ыг 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар 60 гаруй улс оролцдог томоохон наадам юм. 2011 онд болсон нээлтийн арга хэмжээнд 16 орноос 30.000 гаруй оролцогч оролцож байсан түүхтэй байна. Түүнчлэн эцсийн арга хэмжээг KBS-ийн "Music Bank" зэрэг алдартай хөгжмийн хөтөлбөрүүдээр шууд дамжуулдгаараа алдартай наадам юм.
Энэ удаагийн уралдааныг Солонгосын КК медиа групп санаачлан, Соёл, спортын хамтарсан “Солонго” нийгэмлэг зохион байгуулж, Монгол дахь хамтран зохион байгуулагчаар хүүхэд, багачуудын хайртай, “Том толгойтын адал явдал” цувралыг хийдэг “Бросис” пикчерс кино компани, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран явуулж байгаа аж.

Ингээд бүжгийн тэмцээний шагнал болон зөвлөмжийн мэдээллийг хүргэж байна.
БҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ:
1-р байр 3.000.000₮ \ Changwon K-Pop World Festival бичлэгээ явуулах эрх\
2-р байр 2.000.000₮ \ Changwon K-Pop World Festival бичлэгээ явуулах эрх\
1-р байр 1.000.000₮ \ Changwon K-Pop World Festival бичлэгээ явуулах эрх\
Мөн шалгарсан эдгээр гурван хүн БНСУ-д зохион байгуулах “Changwon K-POP World Festival” тэмцээнд бичлэгээ явуулна. Мэдээж тэнцсэн тохиолдолд тус улсад болох тэмцээний зардлыг БНСУ-аас даан хариуцах юм.
ТЭМЦЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ:
K-Pop бүжгийн тэмцээнд 1-16 хүртэлх гишүүнтэй хамтлаг болон соло к поп бүжгийн бичлэгийг хүлээж авах байна. Уралдаанд явуулах бичлэг 2 минутаас хэтрэхгүй байх бөгөөд 1080 HD форматаар бичсэн байх, бүтээлчээр хандах шалгуурыг хангасан байх юм.
БИЧЛЭГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Уралдааны бичлэгийг 2025 оны зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2025 оны долдугаар сарын 9-ны өдөр хүртэл [email protected] мэйл хаягт хүлээн авна. Ингээд бичлэгээ явуулсан бол заавал 8008-2577, 9668-1227 утсаар бүртгүүлэх ёстойг анхаарна уу.
| СОЛОНГОС, МОНГОЛЫН ХАМТАРСАН К-POP БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗАРЛАЛАА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |