Зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайгийн “Одоо л би амьдарч эхлэх нь” шүлгийн түүвэр бол түүний шинэ бүтээл бөгөөд гар бичмэл маягаар хэвлэсэн, утга зохиолд шинэлэг хандлага агуулсан үнэ цэнэтэй ном юм. Тэрбээр өмнө нь “Хүн танаа”, “Таны шинэ танил”, “Өвлийн шувуу”, “Цагийн хөл”, “Наялх хөлийн салхи”, Халуун зуны сүүдэр”, Цээлийн нөмөр”, “Дуугай ном”, “Учрахуй, хагацахуй”, “Насны хишиг”, “Тэнгэр тэмдэгрэх”, “Үгийн сүү”, “Анхны даваа буюу гэрийн хөрөг”, “Хүн бүхэн- би”, “Жүжгүүд” зэрэг номыг уншигчдын хүртээл болгосон билээ.
Д.Урианхай нь орчин цагийн хүмүүсийн дотоод ухамсар, хүний амьдралын философи болон сэтгэл зүйг шинэ өнцгөөс авч үздэг яруу найрагч гэж тодорхойлогддог бөгөөд “Одоо л би амьдарч эхлэх нь” шүлгийн ном түүн шиг гүн гүнзгий утга агуулга, дотоод сэтгэлийн эргэцүүлэл, философийн хандлага харуулсан бүтээл болсон бөгөөд өмнөх номуудаас ялгаран зангидаж чадсан зүйл бол гар бичмэл хэв маяг мөн хүний өршөөх, уучлах, өөрийгөө таних дотоод аялах үйл явц гарна.
Шинэ ном дөрвөн бүлэгтэй. Тэргүүн бүлэг “Уртраг, өргөрөг” хэмээх цуврал. Дэд бүлэг “Цээжинд ассан, унтарсан чийдэнгийн сүүдэр”. Гутгаар бүлэг “Тойрог багтдаг жижигхэн улаан цэг”. Дөтгөөр бүлэг “Мөнх бус дах мөнх” гэсэн дөрвөн бүлгээс бүрджээ. Ингээд тус номоос онцлох шүлгүүдийг хүргэж байна.
Гадаа аадар цутгаж
Ууланд аянга цахилж л харагдана
Надад тэр юун хамаа?
Би байшинд!
Гэхдээ л...,
газар хөдөлдөг!
Тэнгэр огторгүй цэлмэг,
Одод л харваж харагдана,
Надад тэр юун хамаа?
Би газарт!
Гэхдээ л...,
Галт уул дэлбэрдэг!
Хөрш өрөөнд хүмүүс цуугилдаж
Таваг, аяга хагарч л дуулалдана,
Надад тэр юун хамаа?
Би хөгжим сонсож сууна.
Гэхдээ л...,
Ганцаардаж сэрдэг!
Гудамжинд "Түргэн"-ий дохио ёнгинож,
Зодуулсан золбин гөлөг гасалж л дуулдана,
Надад тэр юун хамаа?
Би эрүүл, дугуй унаж сурч байгаа
Гэхдээ л...
Хүн үхдэг!
Ойр, холын юу ч харагдахгүй
Ганц ч хүн явахгүй
Ганц сарьсан багваахай ч нисэхгүй
"Одоо"-д ирээдүй нь ч үзэгдэхгүй
Одоо хүртэл бие биедээ харагдахгүйдээ ганцаардаад
Тэнгэрээсээ унаж тэсэрмээр,
Аймшигтай, аймшигтай олон харанхуйгаас
Аль гүн харанхуй нь
Дэлхийдээ төрж дэлхийгээ нэг баярлуулсан ч
Хөлд орж хоёр баярлуулсан ч
Хэлд орж гурав баярлуулсан ч
Дөрөв баярлуулж чадаагүйдээ гутрах
Миний сэтгэл!
Өглөөний шүүдэр өвсний навчинд гялтганахыг хараад
Санаа алдах минь ч олширлоо
Өвлийн шуурга шөнийн нойронд улихыг сонсоод
Санаа алдах минь ч олширлоо
Өнжмөл борогын ёзоороос цухуйж ядах яргуйг өрөвдөөд
Санаа алдах минь ч олширлоо
Одоо л би амьдарч эхлэх нь
Нүдний минь хараа бүгэлзэж бүрэлзэж эхэлсэн ч
Нүүр, зүс минь өнгө, гоогоо алдсан ч
Гоолиг хөөрхөн охидын харцанд дурладаг болж,
Голын эрэгт үлдсэн сөөг хэдэн бургасанд дурладаг болж
Үүлэн завсраар цухалзах бүдэг оронд дурладаг болж
Үлдэх мөргүй ч удаан харагдах зэрэглээнд дурладаг болж
Үнэнд болоод, (Нүгэл байхдаа бурхан минь!)
Үхэлд ч хэдийнээ дурладаг болж,
Харсан бүгдээ л хайрладаг, дурладаг болж!
Одоо л амьдарч эхлэх нь!
Үүлтэй өдөрт би их дуртай!
"Борооо орно" гэж баярладагтай ч бус
Бодол "жирэмслүүлдэг" тэр өдөр
Үүл тэнгэрийг намсгаад
Ууланд, талд, гэрийн тоононд
Удаж төдөлгүй надад ойртуулаад өгдөг!
Тэнгэр гар сарвайхад тэврээд авахаар
Үнсээд авахад уруул хүрэхээр
Тэрүүхэн ойрхон буугаад ирдэг!
Эргээд өндөрсөхөөр өмнө завдаад
Энхрий энхрий үг шивнэж залбираад
Тэнгэрээ би тэврэн үнсдэг
Хүмүүс үнэмшихгүйг нь мэддэг болохоор
Хэлэхгүй нуудаг!
Үүлтэй өдөрт би их дуртай!
| ОДОО Л БИ АМЬДАРЧ ЭХЛЭХ НЬ |
|
Элчин сайд Г.Хулан, Вьетнам Улсын ГХ-ны дэд сайд Нгуен Минь Ву-тай уулзжээ
2026-08-15 14:52:18
2026-08-15 07:20:00
2026-08-15 07:10:00
Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзлаа
2026-08-15 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-08-15 06:00:00
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2026-08-14 14:24:40
2026-08-14 13:22:26
Тайландын Элчин Дарм Бунтам Монгол Улсын Элчин сайдын яаманд зочлов
2026-08-14 08:41:36
Олон улсын эрдмийн чуулган эртний нийслэл Хархорумд эхэллээ
2026-08-14 08:13:05
“Ажиа Гэгээнтэн” Элчин садын яаманд зочилжээ
2026-08-14 08:01:36
2026-08-14 07:55:15
Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон уулзав
2026-08-14 07:20:00
Элчин сайд Ө.Батбаяр “The Wicks Group”-ийн Гленн Виксийг хүлээн авч уулзав
2026-08-14 07:15:00
Сэлэнгэ аймгийн 16 суманд 105 морины хүчтэй “Lovol” трактор гардууллаа
2026-08-14 07:10:26
Сэлэнгийн эмч нар Хөх хотын эмч нараас туршлага судалж эхэллээ
2026-08-14 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-08-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |