• Өнөөдөр 2025-06-27

ДЭЛХИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ ТАВАН “ЭКСТРИМ” СПОРТ

2025-06-27,   124

Спортоор хичээллэх нь хүний дархлааг дэмжиж, цусан дах адирналиныг ялгаруулж баярлах, бахархах мэдрэмжийг төрүүлдэг. Харин адирналиныг энгийн спорт хоббигоор биш амь өрссөн аюултай спортоор хичээллэн ялгаруулах этгээд хүмүүс цөөнгүй болж. Тэгвэл дэлхийн хамгийн аюултай таван “Экстрим” спортыг танилцуулж байна. 
 
Free Solo Climbing 
Энэхүү спорт нь ууланд авиралтын төрөл бөгөөд ямар ч хамгаалах хэрэгсэл, бэхэлгээгүйгээр эгч өндөр хад руу авирдаг спорт юм. Зөвхөн биеийн хүч тэвчээрээс гадна авирагчийн сэтгэл зүйн тогтвортой байдал, тэсвэр хатуужлыг мөн шаардаж байдаг. Холхивчгүй авиралтын 23 тохиолдол тутамд нэг нас баралт гэсэн үзүүлэлт дунджлагдаж гарсан байна.
 BASE Jumping 
Энэ нь байшин, зурагтын өндөр антенаа, гүүр, хадан дээгүүр үсэрч, парашют ашиглах экстрим спорт юм. Цаг агаарын байдал болон, тоногийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас болж осолдох тохиолдол их бөгөөд 30 тохиолдол тутамд нэг нас баралт гэж дундажлагдаж 1981 оноос хойш 480 нас баралт бүртгэгдсэн байна. 
Wingsuit Flying 
BASE-ын нэг төрлийн спорт боловч нислэгийг үед шувууны далавч шиг хувцастай үйлддэг. Хэт хурдлах байгалийн тогтоц, уур амьсгалаас үүдэн осолдох магадлал өндөр бөгөөд 1000 тохиолдолд нэг нас баралт бүртгэгдсэн байна. 
Cave Diving 
Далайн асар гүн рүү хүчилтөрөгчийн баллоноо үүрээд шумбалт хийдэг спорт юм. Гүн рүү шумбах бүрд үзэгдэх нөхцөл хязгаарлагдаж, агаарын даралт болон хэрэгсэлд эвдрэл үүссэнээс осолдох магадлалтай бөгөөд нийт ослын 90 хувь нь тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүссэн байдаг. 
Big-Wave Surfing 
Зургаагаас 30 хүртэлх метрийн өндөр далайн давалгаа дээр тавцантай гулгах спорт юм. Давалгаанд дарагдах, аварга загасанд бариулах, хад асга мөргөх зэрэг эрсдэлтэй. Осолдсон ч аврагчдын тусламжтай амьд үлдсэн тохиолдлууд их байдаг 
 

ДЭЛХИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ ТАВАН “ЭКСТРИМ” СПОРТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188