• Өнөөдөр 2025-06-27

Улаан бурхан өвчний 10 мянга гаруй тохиолдлыг бүртгэжээ

2025-06-27,   162

                      ХӨСҮТ-өөс улаан бурхан өвчний талаар мэдээлэл хийж байна. Улаанбурхан өвчний 1065 тохиолдол батлагдлаа. Одоогоор 8405 нь эдгэрч эмнэлэгт 646, гэрээр 1014 хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд долоон хүүхэд өвчний улмаас нас барсан байна.
 
        Эмнэлэгт 2025 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 646 хүн байна. Эдгээр хүмүүсийн 536 нь хүндэвтэр буюу дийлэнх нь байна. Насны хувьд 10-14 насныхан хамгийн их бүртгэгдсэн байна.
 
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга бол вакцинжуулалт. Товлолын дархлаажуулалтад ороогүй хүүхдүүдийг нөхөж дархлаажуулах, батлагдсан тохиолдлын хавьталд 72 цагийн дотор вакцинжуулах ажил явагдаж байна.
6-8 сартай, вакцины нас болоогүй буюу вакцин хийлгээгүй хүүхдүүд хүндэрч байгаа учраас эдгээр хүүхдүүдийг вакцинжуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ дархлаажуулалтын  мэдээллийг нягталж, вакцинд дутуу хамрагдсан байвал яаралтай өрх, сумынхаа эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Улаан бурхан өвчний 10 мянга гаруй тохиолдлыг бүртгэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188