Монголын тамирчдын өдөр зургадугаар сарын 27-ны тохиож байна. Д.Сүхбаатарын талбайд тив, дэлхий, олимпын талбарт эх орныхоо алдар сууг мандуулсан үе үеийн тамирчид нэгэн дор чууллаа. Энэ удаагийн 89 дэх удаагийн ёслолд ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ.
.jpg)
Энэ үеэр ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллагын удирдлагын тогтолцоог цэгцлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ард иргэдээ эрүүл, зөв амьдралын дадал хэвшилтэй болгоно. Үүнд нэн тэргүүнд анхаарч иргэдийнхээ бие бялдрын хөгжлийн түвшнийг тодорхойлон зөвлөмж, мэдээлэл өгөх, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг цахимжуулна. Иргэдийг бие даан идэвхтэй хөдөлгөөн хийх, спортоор хичээллэдэг болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” хэмээн тодотголоо.
.jpg)
Биеийн тамир, спортын салбарынхан энэхүү баярт өдрийг угтан онцлох амжилтуудаа танилцуулсан юм. Энэ оны хагас жилийн байдлаар 21 аймаг, есөн дүүрэгт нийт 133 арга хэмжээнд 1,636 байгууллагын 108,084 иргэн хамрагджээ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд “Иргэдийн спортын их наадам”-ыг хангай, хойд, говь, төвийн гэсэн дөрвөн бүсэд дөрвөн үе шаттай зохион байгуулж, нийт 23,609 иргэн хамрагдсан байна. 2025 оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид 19 алт, 31 мөнгө, 42 хүрэл, нийт 92 медалийг хүртжээ.
.jpg)
Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмыг “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор хоёр үе шаттай зохион байгуулагдаж, 31 спортын төрөлд 15 мянга гаруй тамирчин оролцож, шигшээ тэмцээнд шалгарсан 6120 тамирчид 286 багц медалийн төлөө өрсөлджээ.
.jpg)
“Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024”-ийг орон даяар зохион байгуулж, биеийн тамир, спортын захиргааны статистик мэдээгээр улсын хэмжээнд 2020 онд 1089 спорт заал, 859 гадаа талбай ашиглагдаж байж. Харин 2025 эхний хагас жилийн байдлаар 1265 заал, 1127 гадаа талбай болж нэмэгдсэнээр орчны хүртээмж, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх боломж жил бүр нэмэгдэж байна.
| Монголын тамирчдын 89 дэх өдрийг тэмдэглэв |
|
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |