–Өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медаль, Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Зүүн Азийн наадмын 44 кг-ын жинд хэдэн бөхтэй барилдаж аварга болов?
-Баярлалаа. Би Зүүн Азийн наадамд хоёр барилдаан хийсэн. Харин жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван барилдаан хийж, мөнгөн медаль хүртсэн.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай вэ?
-Намайг Тогтбаатарын Отгонжаргал гэдэг. Би одоо 17 настай.
–Жүдо бөхөөр хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би есөн настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, тэмцээн уралдаанд явж эхэлсэн. “Мон-Алтиус” ахлах сургуульд орж Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатар багш дээр гурав дахь жилдээ бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

–Аль нутгийн хүүхэд вэ. Бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Би Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын унаган хүүхэд. Жүдогоор хичээллэж эхлээгүй байх даа. Тэшүүрийн спортыг сонирхдог байв. Мөн сагсан бөмбөг, гар бөмбөгт дуртай.
–Жүдо бөхийн эрдмийг хэн багшаар анх заалгав. Одоо хэн багшийн шавь бэ?
-Би эгчтэйгээ сонирхол нэгтэй байсан юм. Тэгээд эгчтэйгээ тэмцээн уралдаанд явж эхэлсэн. Н.Очирбат багш маань биднийг тэмцээнд авч явдаг байв. Н.Очирбат багш, намайг Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар багшийн “Мон-Алтиус” ахлах сургууль, “Цагаанбаатар академи”-д бүртгүүлсэн. Одоо бэлтгэл сургуулилалтаа “Цагаанбаатар академи”-д хийж, суралцаж байгаа.

–Зүүн Азийн наадмын алтан медалийн төлөөх барилдаанд аль улсын тамирчинтай, ямар тактикаар барилдаж ялав. Алтан медаль хүртэж чадна гэсэн итгэлтэй байсан уу?
- Зүүн Азийн залуучуудын наадмын аваргын алтан медалийн төлөө Тайвань Улсын тамирчинтай барилдсан. Тайваний тамирчинтай хэтэрхий тулчихаад мэх маань гүйцэд, тэсрэлттэй орохгүй байсан. Тиймээс торгуулийн барилдаан хийж, тактикаар ялалт авахыг чухалчилсан. Зүүн Азийн наадамд түрүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа.
–Харин ДАШТ-ий алтан медалийн төлөө Бразилын Кларис Рибейрод тонгоруулж ялагдал хүлээжээ. Түүнийг аргалчих боломж гарсангүй юу?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бас л түрүүлнэ гэсэн итгэлтэй байсан. Өөрөөсөө болоод ялимгүй алдаа гаргаж, мөнгөн медаль хүртсэн. Бразилын тамирчныг тонгорох мэх хийх үед нь хариу мордоно гэсэн бодолтой байтал мордоо маань дутуудаж, ялагдсан.

–Зүүн Азийн залуучуудын наадмын аварга болчихоод долоо ч хонолгүй ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэх мэдрэмж ямар байв?
-Зүүн Азийн наадамд оролцож, алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх үнэхээр сайхан байсан. Тэр эрчээрээ дэлхийн аваргад ч бас төрийнхөө дууллыг эгшиглүүлэхийг хүсэж байлаа. Төрийн дуулал явж эхлэхэд Монгол хүн гэдгээрээ үнэхээр бахархаж, Монгол хүн болж төрсөндөө үнэхээр их баярлаж, омогшсон.
-Чиний барилдааны онцлог юу вэ. Дархан хийдэг, гаршсан ямар мэхтэй вэ?
-Нэг барьцтай үүрнэ, тонгорно. Мөн нааж, өлгөх, нааж хавирах мэхийг голчлон хийдэг юм. Хэвтээ барилдаанд бол боох мэхийг ихэвчлэн хийж байгаа.

–Зүүн Азийн залуучуудын наадмаас өмнө өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн, Ази тивийн аварга, ДАШТ-д барилдаж байсан уу?
-Зүүн Азийн наадмаас өмнө 2019 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хүрэл медаль, “Хүч цом” олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медаль авч байсан. Мөн олон хотын тэмцээнүүдэд оролцож, медаль хүртэж байсан. Ер нь улсын чанартай тэмцээнд медалиас мултарч байгаагүй. Дотоодод болдог олон хот, улсын тэмцээнд тасралтгүй оролцож байлаа. Гадагшаа тэмцээн уралдаанд явж байгаагүй. Гадаадад барилдсан анхны тэмцээн Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан.
.jpg)
-Жүдо бөхөөр гаргаад байгаа томоохон амжилтуудаа сонирхуулахгүй юу?
-Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. Хүүхдийн спортын их наадмаас мөнгөн медаль хүртсэн. Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс иж бүрэн медальтай, хоёр ч хүрэлтэй. Түүнчлэн самбо бөхийн олон улс, улс, хотын медалиуд бий.

-ДАШТ-д Испанийн Ирене Гарсия Санчесийг, Өмнөд Солонгосын Мүн Гавин, Колумбийн Мануэла Креспо, Туркийн Бегумназ Догруйоль гээд жүдо бөх өндөр хөгжсөн орнуудын бөхчүүдийг ялжээ. Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг аль улсын тамирчинтай хийв ээ?
-Яг тэр гэж хэлэх хэцүү байна. Бүгд л энэ тэнцүү, хүчтэй өрсөлдөгчид байлаа. Финалын барилдаан дээрээ жаахан сэтгэл догдлоод алдаа гаргаж ялагдал хүлээсэн. Энэ ялагдал надад том сургамж болох байх. Гэхдээ би мөнгөн медалиа чамлахгүй. Дэлхийн аваргын анхны медаль гэдгээрээ үнэ цэнтэй.
| Т.ОТГОНЖАРГАЛ : Мөнгөн медалиа чамлахгүй, дэлхийн аваргын анхны медаль гэдгээрээ үнэ цэнтэй |
|
Монголын хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
2026-05-04 11:28:46
Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэхээр болжээ
2026-05-04 10:34:31
Японы хүчирхэг баг “Улаанбаатар-2026” их дуулгад ирнэ
2026-05-04 09:45:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-05-04 09:22:40
“Ulaanbaatar MMC Energy” баг, ”FIBA 3x3 World Tour”-д гуравдугаар байрт орлоо
2026-05-04 08:35:43
Аймгийн арслан М.Эрхэмбаяр Ш.Санжсүрэн арслангийн нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-05-04 08:26:34
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-04 07:00:13
ХОТЫНХОН ТОЛХИЛЦООД ЭХЛЭХЭЭРЭЭ АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭР НЭГНЭЭ УНАГААД ДУУСДАГ ДАА
2026-05-04 07:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-04 07:00:00
ГААЛИЙН УЛСЫН 40 БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
2026-05-04 07:00:00
2026-05-04 07:00:00
Э.Дөлгөөн хожлын шидэлтийг хийж, 21:19-өөр “Antwerp”-ийг буулган авлаа
2026-05-03 18:01:37
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-05-03 12:45:41
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-05-03 11:58:18
Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил
2026-05-03 11:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 15 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА
2026-05-03 10:01:20
2026-05-03 09:55:09
Б.Мөнхзаяа Эрдэнэт хагас марафонд түрүүллээ
2026-05-03 08:48:09
Өсвөр үеийн боксын Азийн аварга өнөөдөр эхэлнэ
2026-05-03 08:33:32
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2026-05-03 07:01:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-05-03 07:00:30
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-05-03 07:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-03 07:00:00
ГЭГЭЭН АЯНЧ
2026-05-03 07:00:00
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |