Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Дэлхийн шилдэг бөх Ц.Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн анхдугаар тэмцээн болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээнд дэлхийн аварга П.Орхон 63 кг-ын жинд барилдаж түрүүллээ. Тэмцээний дараа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, өөрийн шавь дэлхийн аварга П.Орхоны талаар ийн бичжээ.
Ц.Хосбаяр “Хүлээсэн хүнд дөрвөн жил гэдэг үнэхээр урт хугацаа юм байна. Унаган шавийнхаа төлөө, чөлөөт бөхийнхөө хөгжлийн төлөө бараг л гав ганцаараа сошиалоор тэмцэж явахдаа энэ өдөр ирнэ, ялалтаар эхлүүлнэ гэж өдөр нь бодож, шөнө нь зүүдэлж хонодог байлаа. П.Орхон маань яг л миний бодсоноор хэт хичээсэн, сандралт ихтэй байгаа нь ажиглагдсан. Түүнд мэдрэмж бага зэрэг дутуу байна. Бодсон мэхний хурдаа, хөлийн хурд нь гүйцэхгүй харагдлаа. Хэвтээгээс хамгаалалт тааруу байлаа.
Шавь маань дөрвөн жил шүглийн дуу сонсоогүй, чөлөөт бөхийн дэвжээн дээрээ ч гарах хориотой, сэтгэл зүйн асар хүнд дарамтад байсан. Гэвч энэ бүгдийг давж эхний тэмцээндээ түрүүлж чадлаа, бид бүгд чадлаа. Удахгүй АНУ-д болох олон улсын тэмцээн, бусад тэмцээнүүдэд нь улам их амжилт хүсье” гэжээ.
| Ц.Хосбаяр: П.Орхоныгоо барилдахыг дөрвөн жил хүлээлээ |
|
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
Азийн аваргаас “Борнуур” дэвжээ 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ
2026-06-29 00:00:00
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |