Монголын жүдо академийн тамирчин О.Хүслэн жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер боллоо. Тэрбээр ОУХМ-ын цол тэмдгээ гардан авав. ОУХМ болсон О.Хүслэн 2022 оны “Улаанбаатар их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн ангилалд барилддаг юм. Жиндээ харьцангүй залуу, 18 настай тамирчин билээ.
Түүний шагналын цуглуулганд дэлхийн их дуулгын хүрэл медалиас гадна Монгол Улсын залуучуудын УАШТ-ий алт, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медалиуд бий. Саяхан Бакугийн их дуулга тэмцээнд оролцоод ирсэн. Шинэхэн ОУХМ О.Хүслэн маань ирэх сард болох Токиогийн их дуулгад эх орноо төлөөлөн оролцоно.
| О.Хүслэн олон улсын хэмжээний мастер боллоо |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |