Мексик Улсын Гуадалахар хотод таэквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Э.Буяншагай, 68 кг-д Ц.Баянбат, 80 кг-д А.Азбаяр нар тулалдана. Тус тэмцээнийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар дэнслэхээр өнөөдөр Мексик Улсыг зорив. Олимпын таэквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс монголын тамирчид медаль хүртэж байгаагүй бөгөөд хамгийн өндөр амжилт нь 2015 онд С.Янжинлхам, 2017 онд М.Түмэнбаяр нар шагналт тавдугаар байрт орж байжээ.
| Олимпын таэквондогийн тамирчид Мексикийг зорив |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |