• Өнөөдөр 2025-03-04

Боксчин Т.Номин-Эрдэнэ өнөөдөр тивийн аваргын төлөө тулалдана

2022-11-11,   479

    Йорданы Амман хотноо Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээн 9 дэх өдрөө үргэлжилж, эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанд Монголын таван тамирчин хүч үзэж, дөрөв нь медалийн өнгөө хувиргаж чадсангүй. Харин энэ өдрийн 60 кг жинд ОУХМ Б.Буяндалай, Узбекистаны хүчтэй боксчныг 4:1-ээр ялж тивийн аваргын алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Тэрбээр Ази тивийн 2022 оны аваргын төлөө Йорданы тамирчин Мухамед Абу Жажентай тулалдах юм. Ийнхүү өнөөдөр залуу тамирчин Т.Номин-Эрдэнэ 60 кг-д БНСУ-ын боксчин Азийн наадам болон тивийн аварга О Ёон Жи-тэй 19 баг 30 минутаас аваргын төлөө тулалдана. 
 
     Хагас шигшээ тулаанд 51 кг-д ОУХМ Х.Энхмандах, “Рио-2016” олимпын аварга, Узбекистаны Хасанбой Дусматовтой тулалдахдаа эхний раунд 4:1-ээр илүүрхэж ялсан ч сүүлийн хоёр үед оноо алдаж 5:0-ээр ялагдлаа. Мөн 57 кг-д залуу тамирчин Г.Лундаа ДАШТ-ий мөнгөн медальт, Узбекистаны Абдумалик Халаковт 5:0-ээр ялагдаж туршлагаа ахиуллаа.Харин 67 кг-д ОУХМ Б.Чинзориг, Тайландын Бунжон Синсирид 4:1-ээр, 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медальт Казахстаны Асланбек Шембергеновт 4:1-ээр тус тус ялагдаж, Ази тивийн АШТ-ий хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна.
 
 
   Тивийн АШТ-ий 13 жинд эрэгтэйчүүд өрсөлдсөнөөс алтан медалийн төлөө 8 орны боксчид тунаж үлдсэнээс Казахстаны 9, Узбекистаны 7, Йорданы 4, Тайландын 2, Монгол, Энэтхэг, Япон, Филиппин тус бүр нэг боксчин шалгараад байна. 

Боксчин Т.Номин-Эрдэнэ өнөөдөр тивийн аваргын төлөө тулалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188