Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцоод ирсэн билээ. Тус тэмцээн Олон улсын шатрын холбооны дэд мастер Н.Содбилэгт түрүүлж, хошой аварга боллоо.
Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 51 улсын 197 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн таван тамирчин оролцжээ. Эдгээрээс 1700 хүртэлх чансаатай тамирчдын ангилалд Дорноговь аймгийн тамирчин Э.Маргадгуа, эрэгтэйчүүдээс Өмнөговь аймгийн тамирчин С.Төгөлдөр, 2000 хүртэлх чансаатай тамирчдын ангилалд Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул Н.Содбилэгт нар түрүүлж, шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон байна.
Тэрбээр өмнө нь сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV байр, Ираны Азийн аваргын хүрэл медальт, Оросын холбооны улсын Сочи хотын 2016 оны дэлхийн аварга, өнгөрсөн жил Грек Улсад зохион байгуулсан сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр эзэлсэн юм.

ОЛОН УЛСЫН ШАТРЫН ХОЛБООНЫ ДЭД МАСТЕР Н.СОДБИЛЭГТ ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО |
|