Азербайжан Улсын нийслэл Баку хотод пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 4-11-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Базаррагчаагийн Нарантуяагийн удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдөнө.
Дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд А.Мөнхбат, 73 кг-д С.Ядамдорж, Э.Даваадагва, Г.Чулуунсүх, -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат, Л.Эрдэнэбилэг нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг, Л.Туруунаа нар өрсөлдөх юм.
| Манай пара жүдочид Баку 2022 дэлхийн аваргад явлаа |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |