• Өнөөдөр 2025-03-04

Дэлхийн аварга П.Орхон энэ сарын 11,12-нд болох олон улсын тэмцээнд барилдана

2022-11-03,   484

       Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон барилдах эрхээ сэргээлгэсний дараах анхны тэмцээндээ орохоор болжээ. Тодруулбал, энэ сарын 11-12-нд Бөхийн өргөөнд болох Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд оролцохоор болсон байна. 

     Эргэн сануулахад, Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоноос 2018 оны Азийн наадмын үеэр допинг илэрсэн. Улмаар ДБНХ-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, Азийн наадмаас хүртсэн алтан медалийг нь хураасан билээ. Тэгвэл П.Орхоны шийтгэлийн хугацаа өнгөрсөн есдүгээр сарын 17-нд  дуусаж, барилдах эрх нь сэргэж, дэвжээндээ эргэн ирэх болсон. 

 

Дэлхийн аварга П.Орхон энэ сарын 11,12-нд болох олон улсын тэмцээнд барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188