Олимпын таэквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болно. Энэ удаагийн УАШТ-ийг гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнэ багшийн нэрэмжит болгон зохион явуулна. Өвөрхангай аймаг 2019 онд таэквондогийн бага насны УАШТ-ийг зохион байгуулан явуулж байсан юм.
Энэ оны УАШТ-ий бэлтгэл ажлын хүрээнд Монголын таэквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал, Өвөрхангай аймагт очин тус аймгийн засаг дарга А.Ишдорж, БТСГ-ын дарга Ө.Жандүдсансүм, БТСГ-ын спортын албаны дарга Э.Баттүшиг, Өвөрхангай аймгийн таэквондогийн салбар холбооны нарийн бичгийн дарга Т.Энхтайван нартай уулзлаа.
Харин тус УАШТ-ий дараа арваннэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн "Шонхор" таэквондогийн клубийн 10 жилийн ойн хүрээнд "SHONKHOR CUP-2022" цомын тэмцээн тус тус зохион байгуулагдана.
| Олимпын таэквондогийн УАШТ болно |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |