Азербайжан Улсын Баку хотод энэ сарын 4-6-ны өдрүүдэд жүдо бөхийн “Grand Slam Baku 2022” тэмцээн болно. Энэ удаагийн их дуулга тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид Баку хотын зүг хүлгийн жолоо заллаа. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт- Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Г. Болор-Очир, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн нар хүч сорино.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 57 кг-д Г.Мөнхтуяа, 63 кг-д С.Лхагвадулам, Д.Есүй, 70 кг-д Ц.Мөнгөнтуяа, Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн нар барилдана. Монголын багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Хишигбаяр ажиллана.
| Жүдочид Бакугийн “Grand Slam”-ыг зорилоо |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |