Португал Улсын Лисбон хотод “Lisbon International Tournament 2022” гимнастикийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд боллоо. Монгол Улсаас дасгалжуулагч Б.Халиуны удирдлага дор У.Айына, Н.Энхлэн, П.Энэрэл, П.Нинжин, С.Бүжинлхам, М.Цэлмэг, Х.Нандинхүсэл нар өрсөлдсөн юм.
Европын цуврал гурван тэмцээний эхнийх нь энэ юм. Энэ удаагийн тэмцээний чөлөөт болон булавтай дасгалд Монгол Улсын тамирчин Нүрзэдийн Энхлэн хүрэл медаль хүртэв. Монголын гимнастикийн баг тамирчид үргэлжлүүлэн Словени Улсад болох олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр хөлгийн жолоо заллаа.
| Н.Энхлэн Лисбоноос хүрэл медаль хүртэв |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |