Узбекистан Улсын Алмалык хотод мас-рестлингийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 13-ний өдрүүдэд болно. Тэмцээнд Монголын мас-рестлингийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгийн удирдлага дор 18 тамирчин өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн ангилалд Г.Амарбат, Б.Пүрэвбат, Б.Түмэн-Өлзий, Т.Кажымукан, Ц.Батхишиг, Т.Дөлгөөнтуяа, Ц.Нямдаваа, З.Сарантуяа, С.Отгонбаяр, Д.Тэмүүлэн,М.Билгүүн, Т.Адъяатөмөр, Ж.Энхбат, Л.Мөнх-Очир, Э.Далайцэнд, Б.Чандмань-Эрдэнэ, Х.Мөнхтуяа нар эх орноо төлөөлөн Азийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.
Баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн үдэн гаргалаа.
| Мас-рестлингийн Азийн аварга болно |
|
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |