• Өнөөдөр 2025-03-04

Манай улсын хоккейчид ирэх онд тивийн тэмцээн зохион байгуулахаар болжээ

2022-10-27,   347

      Хоккейн спортын 18 хүртлэх насны тамирчдын Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон байна. Ази, Номхон далайн орнуудын Олон улсын шайбтай хоккейн холбооны /IIHF/-ны гишүүн үндэсний холбооны төлөөлөгчидтэй IIHF-гийн Ази, Номхон далайн стратеги төлөвлөлтийн бүлэг Абу Даби хотод олон улсын шинэ улиралд бэлтгэхийн зэрэгцээ Ази, Далайн бүс нутгийн стратегийн шинэ төлөвлөгөө ICE 26-г үнэлж, зохицуулах уулзалт хийх үеэр дээрх шийдвэрийг гаргажээ.
 
    Монгол Улсад  болох тус тэмцээнд Индонези, Энэтхэг, Иран, Макао /Хятад/, Монгол, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистаны шигшээ багууд өрсөлдөх юм. Дээр дурдсан есөн багийн 198 тамирчид болон шүүгчид, албаны зочид төлөөлөгчид зэрэг 400 гаруй хүн Монголд хүрэлцэн ирэхээр болжээ. Монголын хоккейн холбоо эх орондоо 18 хүртэлх насны залуу хоккейчдын тэмцээнийг хүлээн авч зохион байгуулах өндөр хариуцлага хүлээгээд байна.

Манай улсын хоккейчид ирэх онд тивийн тэмцээн зохион байгуулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188