Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-28-нд Египетийн Кайр хотод болж байна. Өчигдөр тус тэмцээний сонгомол гар бууны 50 метрийн дасгалын холимог багийн төрөлд Монгол Улсын тамирчин ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртлээ.
Дөрвөн жил тутамд болдог энэхүү тэмцээнээс өмнө нь Монгол Улсын баг өмнө нь нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байдаг. Тухайлбал, 1998 онд Д.Мөнхбаяр алт, 2006 онд О.Гүндэгмаа хүрэл, 1998 онд Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун нар багийн төрөлд хүрэл, 2014 онд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар мөнгөн медаль хүртэж байсан юм.
Э.Даваахүү, Ц.Мөнхзул ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ |
|