ОХУ-ын Владивосток хотод болж буй "Дети Ази" олон улсын хүүхдийн спортын VII наадмын жүдо бөхийн тэмцээн эхэлж ээ. Манай улсаас хоёр тамирчин барилдснаас хоёулаа медаль хүртжээ. Тодруулбал, хөвгүүдийн 46 кг-ын жинд Шинэ-Одын Чилүгэн мөнгө, 50 кг-ын жинд Чойжилжавын Төгөлдөр хүрэл медалийн эзэн болсон байна. Ч.Төгөлдөрийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Приморын хязгаарын Егор Пиновыг цэвэр ялж Ш.Чилүгэн финалд Узбекистаны Асадбек Мисировт өчих мэхээр цэвэр ялагджээ.
"Азийн хүүхдүүд" наадамд жүдо бөхийн төрөлд манай улсаас дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа болон Б.Баасандорж, шүүгчээр олон улсын шүүгч Ц.Алтанцог нар ажиллаж байна.
| Азийн хүүхдийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртжээ |
|
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын Дак Лак мужид ажиллав
2026-06-27 18:12:09
Д.Амарсанаа НҮБ-ын ЭАБХУХ-ны гишүүнээр сонгогдов
2026-06-27 10:32:49
2026-06-27 10:26:19
Э.Хүслэн шатрын дэлхийн аваргын VI байр эзэллээ
2026-06-27 08:46:26
Буриадад Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбооны хурал боллоо
2026-06-27 08:27:14
2026-06-27 08:03:45
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |