• Өнөөдөр 2025-09-08

ТАНИЛЦ: Энэ намрын тренд хумсны будалт

2025-09-08,   167

Намрын сэрүүн өдрүүдтэй зэрэгцэн загварын ертөнцөд шинэчлэл, шинэлэг өнгө төрх бий болдог. Энэ улиралд хумсны будалтын чиг хандлага гялтганасан, ирээдүйг санагдуулам бүтэц, мөн минимал хэв маяг тренд болж байна. Энэ жил хумсны будалтын чиг хандлага илүү гүн, нам гүм өнгө, гялтганасан эффект болон минимал дизайн дээр төвлөрчээ. Хумсны будалт тань, таны зан чанар, хувцаслалттай нийцсэн өнгө, дизайн сонгосноор намрын төрхийг улам тодотгож өгдөг. 2025 оны намрын улиралд тренд болж байгаа хумсны будалтыг танилцуулж байна. 

Гүн, дулаахан өнгөнүүд
Дарсны улаан, шоколад, рашаан бор, карамель зэрэг өнгө нь тухлаг, нам гүм мэдрэмжийг төрүүлнэ. Харин плам, лил цэцгийн өнгөнүүд тансаг, уянгалаг төрхийг бий болгож тренд болж байна.
Гялтганасан бүтэц
Металл мэт гялалзсан chrome, mirror nails энэ намар тренд болж иргэн ирлээ. Мөн velvet, 3D чимэглэл, үнэт чулууны эффект бүхий будалтууд илүү их анхаарал татаж байна.
Минимал дизайн
Нимгэн зураастай micro French, “оваль” хэлбэртэй будалт эрэлттэй хэвээр. Ганц цэгтэй эсвэл жижиг чимэглэлтэй дизайн трендээс гараагүй.
Натурал өнгө
Sheer blush, nude, off-white зэрэг зөөлөн өнгөнүүд өдөр тутмын будалт цэвэрхэн төрхийг бүрдүүлж өгдөг. Намрын улирлын “persinol color”-той төгс зохицдог.
Хүчтэй, гүн өнгө
Forest green, burgundy, dark teal, deep cherry red зэрэг өнгө нь намрын дүр төрхийг улам чимж өгч байна. Энэхүү өнгөнүүд нь намрын уур амьсгалыг илүү илэрхийлж өгдөг.

 Энэ намрын хумсны будалт өнгө ба бүтэц, минимал ба чимэглэлийн зөв хослол дээр төвлөрч буйгаар онцлог. Таны зан чанар, хувцаслалтад тохирсон өнгө сонгож намрын төрх тань улам өвөрмөц, загварлаг харагдах болно.

 

ТАНИЛЦ: Энэ намрын тренд хумсны будалт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188