-Бага насныхаа тухай яриач, та ямар хүүхэд байсан бэ?
-Миний хувьд хоёр хөл дээрээ алхах боломжгүй хүү төрж байлаа. Тухайн үед өнөөдрийнх шиг эрүүл мэндийн салбар хөгжөөгүй, мэс засал хийсэн ч бүрэн эдгэрэх боломж байхгүй. Ээжийн минь нөр их хичээл зүтгэл, хувь тавилангийн аз тохиолоор эдгэрсэн дээ. Намайг эмчилсэн эмч маань багадаа над шиг өвдөж, мэс засал хийлгэсэн ч бүрэн эдгэрээгүй доголон болсон хүн байсан. Тэгээд өөр шигээ оноштой хүүхдүүдэд туслахын тулд гадаадын олон оронд суралцаж, маш олон арга эрж хайсны эцэст эв бариан аргыг олсон байсан. Намайг зургаан сартай байхаас гурван нас хүртэл ээж маань намайг үүрээд н.Бурхаан эмч дээр эмчилгээ хийлгэсэн дээ. Үүний үр дүнд би одоо эрүүл саруул байж, загварын тайзан дээр алхаж байна. Эмч, ээж хоёртоо талархаад баршгүй.
-Ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юү, ямар эмэгтэй байдаг вэ?
-Миний ээж маш үзэсгэлэнтэй, дайчин, урлагийн өндөр мэдрэмжтэй сайхан эмэгтэй байдаг. Би ээжийгээ дагинатай зүйрлэж, Дагина гэж дуудах дуртай. Хүмүүс миний сошиал хаягийн “Tara” гэдэг үгийн тайлбарыг их сонирхдог, энэ нь дагина гэсэн утгатай үг л дээ. Ээж минь бүхий л үед намайг дэмжиж, хайрласаар байдаг. Нэг удаа би ээжээсээ “Ээж ээ, хүү нь таныхаа ачийг яаж хариулахаа мэдэхгүй юм” гэхэд “Миний хүү зөв, сайхан амжилттай явах хэрэгтэй. Тэр чинь л ээжийнхээ ачийг хамгийн дээдээр хариулж буй хэлбэр шүү” гэсэн. Тэр үг миний санаанаас хэзээ ч гардаггүй. Тиймдээ ч би үргэлж зөв байж, үйлдлээрээ хүмүүст үлгэрлэж явахыг хичээдэг.
-Гэр бүлийнхээ тухай яриач?
-Миний хань бол үнэхээр сайхан бас сайн эмэгтэй. Монголын урдаа барьдаг таван загвар зохион бүтээгчийн нэг гэж би бардам хэлнэ. “Сайн эрийг олж эм зүсийг олдог, сайн эмийг олж эр зүгийг олдог” гэж үг байдаг шүү дээ. Миний зүгийг зааж, намайг өдий зэрэгтэй амжилттай явахад эхнэрийн минь нөмөр, ухаан их бий.
-Загварын салбарт хөл тавьсан түүхээсээ хуваалцаач?
-Арван жилийн сурагч байхад надад загварын талаар ямар нэгэн ойлголт байгаагүй. Тэр үед ангийн охин маань намайг “Чи ийм өндөр юм чинь орчих, зүгээр хувцас өмсөж, алхаад л болно” гэж ятгаад “Style” тэмцээнд оролцож байсан. Тэнд “Монгол модель” агентлагийн захирал Л.Болормаа багштайгаа танилцсан. Багш тэр үед “Энэ юун хүүхэд билээ. Алив, босоод эргэ дээ, чи модель болох хүүхэд байна шүү. Манай агентлаг дээр ирээрэй” гэж байсан. Түүнээс хойш загварын салбарт тасралтгүй 16 жил ажиллаж байна. Загварын салбараас ханьтайгаа учирсан. Ер нь амьдралынхаа бүхий л үнэ цэнтэй зүйлсийг загварын салбараас олж авсан. Одоо бол би өөрийгөө загваргүйгээр төсөөлж чадахгүй.
-Та загварын тайзнаас ямар мэдрэмж авдаг вэ?
-Би тайзны айдастай, одоо ч сандардаг. Ялангуяа “Ододтой бүжиглэе” шоу тайзны айдсыг минь дээд хэмжээнд хүргэсэн. Сандарсандаа зүрх булиглаад л, хамаг хөлс чийхраад л, ухаан балартаад л хэцүү байсан.
-Таны бодлоор манай загварын хөгжил хэр түвшинд явж байна вэ?
-Намайг анх загвар өмсөж эхэлж байхад эрэгтэй загвар өмсөгч тун цөөхөн, салбар маань ч нэр хүнд муутай байсан. Одоо харин маш хурдацтай хөгжиж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц болж байна.
-Манай улсын хувьд загвар өмсөгчид зөвхөн загварын салбартаа ажиллаад амьдралаа хангалуун авч явах боломж хэр байдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд, зөвхөн загвар өмсөөд гэр бүлээ хангалуун авч явж, амьдрал ахуйгаа болгоно гэдэг бэрх л дээ. Загварын томоохон шоу жилдээ тун цөөхөн зохиогдоно. Брэндийн нүүр царай болж, зураг авалтад орсон ч тэр цалингаар өнөөгийн нийгэмд амьдрах боломжгүй. Мөн жил ирэх тусам загвар өмсөгчдийн тоо өсөж, тэр чинээгээрээ өрсөлдөөн маш их болж байна. Тиймээс загвартаа ажиллахаас гадна мэдлэг боловсролоо зузаатгаж, санхүүгийн өөр эх үүсвэр болох ажил эрхэлж байх хэрэгтэй. Хэрвээ дэлхийн бусад орон шиг загвараа дэмждэг, үнэлдэг бол манай салбарын хөгжил аль хэдийнэ дэлхийн түвшинд хүрчих байлаа. Монгол залуус дэлхийн залуусаас дутахааргүй гоо үзэсгэлэнтэй, чадвартай.

| ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛД: Би амьдралынхаа бүхий л үнэ цэнтэй зүйлийг загварын салбараас олсон |
|
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |