СЕХ-ны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх сарын 15-нд болно. Сонгуулийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Сонгуулийн бэлтгэл хуульд заасан журмын дагуу үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бэлтгэл, үйл ажиллагааны төлөвлөгөө гэж баталсан. Мөн Сонгуулийн тухай хуульд заасан хугацаат ажлуудыг хуваарийн дагуу гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдийн баримт бичгүүдээ хүлээн авч, нягтлан шалгаж дууслаа. Ингээд эхний шийдвэр гарч байгаа. Нэр дэвшигчийн баримт бичгийг есдүгээр сарын 9 хүртэл хүлээж авсан. Үүнээс хойш долоо хоног нэр дэвшигчийн баримт бичгийг судалж, бүртгэх эсэх шийдвэр гаргах ёстой. Хэрэв бүртгэхээс татгалзсан бол тухайн нэр дэвшигч зөрчлөө арилгаад дахин бүрдүүлэх хүсэлтээ илгээнэ. Эсвэл нам эвсэл тухайн нэр дэвшигчийн оронд өөр нэр дэвшигч нөхөн дэвшүүлж болно.
-Орон нутгийн сонгуульд хэчнээн нам, эвсэл оролцохоор бүртгүүлсэн байна вэ?
-Орон нутгийн сонгууль бусад сонгуулиас онцлогтой. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг удирдан зохион байгуулах эрх нь Сонгуулийн ерөнхий хороонд байдаг бол орон нутгийн сонгуулийг зохион байгуулах эрх нь аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороодод байдаг. Бид мэргэжил, арга зүй удирдлагаар хангаж ажиллана. Аймаг, сумдад нэр дэвшиж байгаа намын тоо харилцан адилгүй байгаа. Зарим суманд хоёр нам нэр дэвшиж байхад өөр суманд зургаан нам байх жишээтэй. Нийслэлд 13 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн.
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар болсон. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд ямар шинэ заалт орсон талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, санал авах хугацаа богиноссон. Санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл санал хураалт үргэлжилнэ. Мөн сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан. Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ 180 хоногоос дээш болон байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгогч ИТХ-ын сонгуульд оролцоно. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгасан. Хуучин хуульд сурталчилгааны хугацаа 18 хоног байсан бол 14 хоног болгон өөрчилсөн. Сурталчилгаа явуулах арга хэлбэр, зохицуулалтад мөн тодорхой өөрчлөлт орсон.
Цахим орчин ашиглаж, сонгуулийн сурталчилгаа явуулах болсонтой холбоотой цахим орчин дахь сурталчилгааг тусгай журмаар зохицуулна. Хэрэв цахим орчин ашиглаж, сурталчилгаа хийвэл өөрийн албан ёсны цахим хуудас эсвэл олон нийтийн сүлжээний нэг хуудас ашиглана гэж заасан. Тэгэхээр нэр дэвшигч нэг цахим хуудсаар сурталчилгаагаа явуулна гэсэн үг. Энэ цахим хуудсыг нэр дэвшигчийг үнэмлэхээ гардан авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэж, баталгаажуулах ёстой. Бүртгэлгүй цахим хаягаар сурталчилгаа хийвэл хууль бус сурталчилгаа гэж үзнэ. Түүнчлэн сонгогч нэр дэвшигчид саналаа өгөхдөө тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүү санал өгвөл саналын хуудас хүчингүй болно. Дутуу тэмдэглэгээ хийвэл санал өгснөөр бүртгэнэ. УИХ-ын сонгуулиар дутуу тэмдэглэгээ хийхийг зөвшөөрөхгүй байсан бол энэ удаад дутуу тэмдэглэгээ хийж болно гэсэн үг. Гэхдээ сонгогчид дутуу тэмдэглэгээ хийж болно гээд сонголт хийхгүй үлдээвэл төлөөллийн ардчиллын зарчим алдагдана.
Орон нутгийн сонгуулийн ирцийг босгогүй болгосон. Хэдий ирцийн босгогүй болсон ч сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Учир нь, амьдарч байгаа баг, хорооны асуудал, гудамж талбайг ямар байх вэ гэдгийг шийдэх эрх бүхий төлөөлөгчийг сонгох гэж байгаа хариуцлагатай цаг үе.
-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдийг төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл их гарч байсан. Нэг намаас нэр дэвшсэн хүмүүсийг мандатын тоогоор сонгож байж санал хүчинтэй болно гэх мэтээр. Энэ нь хууль бус сурталчилгаандаа орох уу?
-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Сонгуулийн ерөнхий хороонд олон санал, гомдол ирсэн. Тодруулбал, иргэдийн регистрийн дугаарыг цуглуулж байна, нэг намын нэр дэвшигчдийг заавал бүгдийг нь дугуйлах ёстой гэх мэт иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл их байсан. Энэ нь сонгогчийн сонгох эрхэд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Сонгогч хэний төлөө санал өгөхөө бие даасан хараат бусаар чөлөөтэй шийдэх эрхтэй. Ингэхдээ тухайн нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг судална, мэдээллийг нь харна. Хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн үү, итгэл даах хүн мөн эсэх гэх мэтээр хүн болгонд нэр дэвшигчийг үнэлэх үнэлэмжүүд байдаг.
Тэгэхээр энэ сонголтод нь хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Үүнийг хуулиар хориглосон. Хэрэв ийм хууль бус үйлдэл гаргаж байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Сонгогч хэний төлөө санал өгөх нь өндөр нууцлалтай байдаг. Ялангуяа регистрийн дугаарыг нь цуглуулаад сонгогчийн саналыг мэднэ гэдэг ташаа ойлголт. Яагаад гэвэл сонгогчийн бүртгэлийн систем санал тоолох төхөөрөмжийн систем нь тусдаа ажилладаг. Санал авах явцад сүлжээнд холбогдоогүй учраас мэдээллийн нууцлал алдагдахгүй.
-Сонгогчид саналаа өгөхдөө юуг анхаарах ёстой вэ?
-Сонгогч саналын хуудас хоёр хэсэгтэй байгааг анхаарах хэрэгтэй. Саналын хуудасны дээд хэсэгт орон нутгийн сонгогчдын хувьд аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэр, доод хэсэгт нь сумын төлөөлөгчдийн нэрс бий. Нийслэлийн сонгогчдын хуудаст нийслэлийн болон дүүргийн төлөөлөгчийн нэр байгаа. Нэг хуудаст хэвлэгдсэн ч мандатын тоо нь харилцан адилгүй байна. Тиймээс саналын хуудасны заавартай маш сайн танилцах хэрэгтэй.
-Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн сонгуульд мэдээлэл, судалгаа арга зүйн чиглэлээр ажиллаж байгаа гэлээ. Сонгуулийн хороод танайхаас ямар асуудлаар заавар, зөвлөмж авч байна вэ?
-Одоогийн байдлаар нэр дэвшигчдийн баримт бичигтэй холбоотой зөвлөгөө их авч байна. Мөн сонгуулийн хороод нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгахтай холбоотой заавар, зөвлөмж авлаа. Жишээ нь, ямар төрлийн лавлагааг хүчин төгөлдөр гэж үзэх вэ гэх мэт. Тэр бүхэнд бид хуулийн дагуу хариулж, хуульд юу гэж тусгасан түүнийг мөрдөж ажиллах талаар сануулж байгаа. Гэхдээ хамгийн эцсийн шийдвэр гаргах эрх нь орон нутгийн сонгуулийн хороодод байгаа. Бид заавар зөвлөмж өгөх үүрэгтэй.
-Сонгууль зохион байгуулалтын үеэр коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлах уу. Үүнтэй холбоотой нэмэлт санхүүжилт гэж гарсан уу?
-Зургадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Засгийн газраас баталсан “Ковид-19”-ийн журмыг мөрдөж ажилласан. Харин орон нутгийн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой бид Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлээд байгаа. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж гарчихвал үйл ажиллагааны чиглэл илүү тодорхой болно.
| Б.Оюумаа: Сонгогчийн регистрийн дугаарыг авах нь тэдний сонгох эрхэд халдаж байгаа хэрэг |
|
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
"ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа
2026-03-09 13:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |