• Өнөөдөр 2025-05-13

Цэцийн дүгнэлтийг хойшлуулж, маргааш хэлэлцэхээр болов

2021-05-04,   427

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудал өнгөрсөн долоо хоногт хуралдаж Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн юм. Тодруулбал, шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг УИХ дангаар томилохоор Шүүхийн тухай хуульд тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн юм.
 
Уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны гуравдугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин Шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Б.Энхбаяр гишүүн чөлөөтэй байгаа нь уг асуудлыг хойшлуулах шалтгаан боллоо. Тиймээс Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Энхбаяр гишүүний үг, тайлбарыг сонсох шаардлагатай гэсэн горимын саналын дагуу Цэцийн дүгнэлтийг хойшлуулж, маргааш хэлэлцэхээр болов.

Цэцийн дүгнэлтийг хойшлуулж, маргааш хэлэлцэхээр болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188