• Өнөөдөр 2026-09-07

Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоол маргааш түр хаагдана

      Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоолыг маргааш буюу есдүгээр сарын 8-ны 06:00-11:00 цагийн хооронд хаана. Үүнтэй холбоотойгоор тус зогсоолоор дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно. Тодруулбал, дараах таван чиглэлийн автобус Сүхбаатарын талбайн урд зогсоолд зогсоно. Үүнд:

  • Х:19 – Сүхбаатарын талбайн төв зогсоол-Чингис хаан ОУНБ
  • М:3 – Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • М:1Б – Ботаник-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • Ч:78 – Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол
  • Ч:30 – Жанжин клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол

Иймд дээрх чиглэлээр зорчих иргэд автобусны зогсоолын өөрчлөлтийг анхаарч, зорчих чиглэлээ сонгохыг зөвлөж байна.


Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоол маргааш түр хаагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188