МАН-ынхан албан тушаал, авлигын гэмт хэрэгтнүүдээсээ бүрэн ангижирч амжаагүй байна. Гэтэл дахиад нэг “авлига”-чин эгнээндээ нэгдүүлчихээд, хотын захын дүүрэгтээ нэр дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, дараагийн дөрвөн жилд АТГ-ын хаалга татах магадлалтай “хэрэгтэн”-г эгнээндээ нэгдүүлчихээд, алга ташаад байна гэсэн үг л дээ.
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа л авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, иргэдийн чихийг “мялааж” явсан Н.Хүрэлбаатар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байна. Тун ч хачирхалтай, халагламаар зүйл гэдэг энэ байх. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа түүнд орооцолдоогүй хэрэг бараг л байхгүй. Үүний дараа Н.Хүрэлбаатар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Харин сүүлд АШУҮИС-ийн захирлаар томилогдон ажиллаж байсан билээ.
Засгийн газар тарсны дараахан Эрүүл мэндийн сайд болсон Н.Хүрэлбаатар нууц хүү Н.Энхбатынхаа гэрт сейфтэй мөнгө хадгалуулсан нь тогтоогдож бөөн шуугиан дэгдээж байлаа.
Тодруулбал, Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар төмөр шүүгээтэй 600 сая орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан байдаг. Тухайн үед Энхбатын найз бүсгүй гэх Б.Болортуяаг цагдан хорьж, шалгасан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн мессеж Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлсэн байсан гэх. Хууль хяналтын байгууллагынхан мессеж илгээсэн дугаараар хөөж шалгахад утас эзэмшигч иргэн “Миний утсыг гуйж нэг залуу мессеж бичээд 5000 төгрөг өгсөн. Тэр хүн “Ахынх нь утас цэнэггүй болчихлоо” хэмээсэн” гэж тайлбарласан гэдэг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань болон 6000 ам.доллар гарч байжээ. Тэр үед хүү Х.Энхбат нь “Миний аав болох Н.Хүрэлбаатар надад энэ сейфтэй мөнгийг хадгалуулсан. Энэ байрыг ч мөн аав маань 2011 оны хоёрдугаар сард худалдан авч өгөөд, хананд нь сейф суурилуулсан” гэж тайлбарлаж байжээ.
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж, АТГ-аас шалгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Н.Хүрэлбаатар “нууц” хүүтэй, “нууц” хүү нь байртай, байрныхаа хананд сейфтэй, сейфэндээ их хэмжээний мөнгөтэй, тэр мөнгө нь экс сайдынх байсан гэх яриа тухайн үед гарч байжээ.
Түүнийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэмээн Олон улсын интерполоор эрэн сурвалжилж байсан. Гэвч уг мөнгийг ямар замаар олсныг хуулийнхан тодорхой болгоогүй гэх. Н.Хүрэлбаатар 2012 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдаар томилогдож, 2013 оны зургаадугаар сарын 7-нд Сөүлээс ирэхэд нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилж байжээ.
Н.Хүрэлбаатар 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “50 сая төгрөгийн үнэтэй “Лексус-470” маркийн автомашинтай, жилдээ 22 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого 7.2 сая төгрөг, хувьдаа компанигүй, бизнес эрхэлдэггүй, 180 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний нэг объекттой, Хандгайтын аманд зуслангийн нэг газартай, 24 сая 675 мянган төгрөгийн хадгаламжтай, “Голомт” банкнаас 66 сая төгрөгийн зээл авсан гэж мэдүүлсэн байдаг.
Харин 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Гэр бүлийн жилийн орлого нь 37 сая, өөрийнх нь орлого 63 сая төгрөг, хоёр орон сууц, нэг зуслангийн хаустай, үнэлгээ нь 405 сая төгрөг. Мөн тэрбээр өмчлөх эрхийн гурван газартай, үнэлгээ нь есөн сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин автомашингүй, малгүй гэжээ. Дотоодын хадгаламжиндаа 25 сая төгрөгтэй, үнэт эдлэлгүй гэнэ. "Анэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зээлгүй. Анхаарал татах нэг зүйл нь тэрбээр зургаан Патентын зөвшөөрөлтэй гэнэ.
| ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: “АВЛИГА”-ЧИН Н.ХҮРЭЛБААТАР |
|
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |