Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын боловсролд зориулан цувралаар хүргэж буй УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн танилцуулгынхаа ээлжит дугаарт II тойрогт “Үндэсний эвсэл”-ээс хүч үзэж буй дөрвөн нэр дэвшигчийг танилцуулж байна.
2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр орон даяар зохион байгуулагдах УИХ-ын сонгуулиар сонгогчид парламентын 126 гишүүнийг сонгоно. Тэдний 78-ыг нь мажоритар буюу сонгогчдын саналаар, 48-ыг пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгор бөгөөд ээлжит УИХ-ын сонгуулийн нийт 13 тойрогт тойрог, жагсаалтаар нийт 1336 хүн нэр дэвшиж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн II тойрогт “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” нэртэй мөрийн хөтөлбөр танилцуулаад буй “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшиж буй Ц.Батдорж, Н.Цэвээн, Д.Авирмэд, Н.Давааням нарыг танилцуулж байна.

УИХ-ын сонгуулийн II тойрог буюу Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн бүсэд “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшигчдийг Цэрэн-Очирын Батдорж тэргүүлж байна. Тэрбээр 1980 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн бөгөөд эдийн засагч, маркетингийн менежер мэргэжилтэй. Ц.Батдоржийн хувьд Хөдөө аж ахуйн их сургуульд дээд боловсрол эзэмшиж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн дарга, мөн тус яамны харьяа Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн дарга, тус яамны харьяа Нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгаа институтийн үнэлгээний газрын дарга, УИХ-ын Тамгын газрын Мэргэжлийн боловсрол сургалтын газарт ажиллаж байжээ. Намтрыг нь судлаад үзвэл Ц.Батдорж нь 2004-2007 онд нутаг нэгтэй ах, тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн туслахаар ажиллаж, сонгуулийн кампанит ажилд нь оролцож явсан түүхтэй нэгэн аж. Харин одоогоор Ажил мэргэжлийн стандарт, хүний хөгжлийн хүрээлэнд зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.

10 мандаттай сонгуулийн II тойрогт “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа дараагийн хүн бол Нямаагийн Цэвээн. Н.Цэвээн нь Увс аймгийн уугуул бөгөөд МУИС-ийн хууль зүйн сургуулийг хууль мэргэжлээр төгссөн нэгэн. Тиймдээ ч хууль зүйн салбарт 20 орчим жил ажилласан гэх намтраараа “нүүр тахалж”, “Хуульч хүнийхээ хувьд би сонгогдор эрхээ эдлэхдээ хуулиа дээдэлж, хуулийн хүрээнд шударга, ил тод, нээлттэй өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байна” гэж сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд буй. Өдгөө тэрбээр хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг “Мон Легал сервис” ХНН-ийн захирлаар ажиллаж байгаа аж. Харин хөрөнгө орлогын мэдүүлгийг нь судлаад үзвэл II тойрогт төрийн түшээгийн суудал горилж буй Н.Цэвээн нь 304 сая төгрөгийн орлоготой, 500 саяын үл хөдлөх хөрөнгө, 265 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай хэмээн мэдүүлж байжээ.

Өөрөө Улаанбаатарын уугуул ч ааваараа Завханаар овоглодог эдийн засагч Д.Авирмэд УИХ-ын сонгуулийн II тойрог “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшиж буй. Даваацэрэгийн Авирмэд нь “Шинжээч” дээд сургууль эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн нэгэн бөгөөд өдгөө МУИС-ийн Бизнесийн сургуульд багш, дэд профессороор ажиллаж байгаа аж. Их сургуулийн багш хийхийнхээ зэрэгцээ тэрбээр менежмент, бизнес, санхүүгийн “Эвийн орон” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд “Нийгэм, эдийн засаг, хүний нөөцийн удирдлагын соёмбо академи” НҮТББ, “Иргэний боловсрол, бизнесийн хөгжлийг дэмжих төв” НҮТББ-тай. Мөн Д.Авирмэд нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 53 сая төгрөгийн орлоготой, 145 саяын үл хөдлөх хөрөнгө, 30 саяар үнэлэгдэх малтай гэж мэдүүлж байжээ.

10 мандаттай II тойрогт “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа сүүлийн хүн нь Наранцэцэг овогтой Давааням. Сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа сурсан сургууль, эзэмшсэн мэргэжлээ дурдаагүй “нууцлаг” түүхтэй тэрбээр автомашины засвар үйлчилгээ, барилгын засвар, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг “Дорнын үр ложистик” ХХК-тай. Мөн өмнө нь гадаад худалдааны “Зэт Юу Юу Ти Ай Ти” гэх ХХК-тай байсан өнгөрсөн оны наймдугаар сард татан буугджээ. Харин Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн бүсэд “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа “нууцлаг” түүхтэй Н.Давааням хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 27 сая төгрөгийн орлоготой, 25 саяын газар, 82 саяын автомашин, 28 саяын хадгаламж, 11 саяар үнэлэгдэх малтай гэж мэдүүлсэн байна.

| II ТОЙРОГ: ГИШҮҮНИЙ ТУСЛАХ, ХУУЛЬЧ, НЯГТЛАН БАЙСАН НАМТАРТАЙ “ШИНЭ ЦАРАЙНУУД” БУЮУ "ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ"-ИЙН “СОЙСОН” ДӨРВӨН НЭР ДЭВШИГЧ |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |