Албан тушаалын ааг, амтанд хорхойсож, төрийг тоносон элдэв хэргүүдэд холбогдож “хар тамга” даруулсан А.Адъяасүрэн тэргүүтэй АН-ын есөн нэр дэвшигч, I тойрогт өрсөлдөж байна.
УИХ-ын сонгуултйн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшигчдийг цувралаар танилцуулж байна. Өнөөдөр бид УИХ-ын сонгуулийн I тойрог буюу есөн мандаттай Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт АН-аас горилж буй есөн хүнийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ тойрогт авлига, тендерт нугасгүй, “том”-чуудын тавиул, зөвлөх, цүнх баригчдын арми хүч үзэж байна.
“АВЛИГА”-ЫН ХЭРГЭЭР “АЧИГДАХ” А.АДЪЯАСҮРЭН
	(1).jpg)
“Авлига”-чин А.Адъяасүрэн. 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Баттулгын ивээлд багтаж, улмаар түүхийн багш мэргэжилтэй гэх “гэнэн” намтар, “Номгон санчир” жолооны курсын эзэн гэх “ядруухан” дүр зохиож гарч ирсэн. Гэвч үнэн хэрэгтээ А.Адъяасүрэн Төрийн ордонд түшээ болж ирэхдээ л хэдийнэ шүүхэд шилжчихсэн 100 мянган ам.долларын “ачигдахад” бэлэн авлигын хэрэгтэй, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас Хятад руу нүүрс зөөдөг долоон компани, 700 гаруй автомашинтай байсан нь илчлэгдсэн. Өнгөрсөн намар Төрийн ордонд болсон “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголоор УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бүх булхай албан ёсоор ард түмэнд ил болсон. Тодруулбал, А.Адъяасүрэн хятадуутай хамтарч байгуулж, эзэмшиж ирсэн нүүрс тээврийн компаниудаа оффшор бүс буюу Британийн виржинийн арлуудад бүртгэлтэй “Friendship & fortune s corporation” компанид эзэмшүүлэх байдлаар халхавч хийж, улмаар “Дагалай шарга наян найм транс” ХХК нь 1954 тонн, “Далангол” ХХК нь 2556 тонн, “Хишиг сайхан ундрах” ХХК нь 1021 тонн, “Даалингийн хишиг тээвэр” ХХК нь 952 тонн, “Топ транспорт” ХХК нь 1405 тонн, “Прайд транс” ХХК нь 427 тонн, “Ивээл сар транс” ХХК нь 340 тонн буюу нийт 8655 тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр хулгайгаар хил давуулсан нь ил болсон байдаг. А.Адъяасүрэн 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар Хятадуудтай хамтран эзэмшдэг “Баянговь транс” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Тэнгри транс” ХХК, “Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж, батлуулсан. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь илэрч, дуулиан дэгдсэн юм. Улмаар 2020 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.
	
АН-д нэр цэвэр хүн алга. Харин бага булхайтай, их булхайтай, их идсэн, бага идсэн л гэсэн “намтар”-тай нэр дэвшигчид байна. АН-ын “тендерчин”, төсвйн тендерийг хуу хамагч гэр бүлээс гаралтай П.Мөнхтулга нэр дэвшиж байна.
Нэр дэвшигч П.Мөнхтулгын аав, Эрчим хүний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын эзэмшдэг “Конфорт импэкс” ХХК нь төрийн 131 тендерт оролцсон түүхтэй. Ингэхдээ эрчим хүч, ус, дулааны шугам сүлжээний тендерүүдийг сорчлон “түүдэг” бөгөөд зөвхөн 2021-2024 онд 78.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн П.Мөнхтулгын эзэмшдэг “Эе-Эв” ХХК нь төсвийн 33 тендерийн түүхтэй. Түүний “Эе-Эв” ХХК нь 2021-2022 онд 6.0 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байсан.
П.Мөнхтулгын гэр бүлийнхний тендерийн баримтын дэлгэрэнгүйг https://ergelt.mn/news/22/single/44874 энд дарж уншаарай.
Сонирхуулахад, “Хөх чоно групп”-ын эзэн Ө.Пүрэвбаатар нь Сангийн сайд асан, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогттой худууд. Тодруулбал, Ө.Пүрэвбаатарын дунд охин буюу П.Мөнхтулгын төрсөн дүү П.Оюунтөгс нь С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнийн гэргий. Бизнесийн тухайд, П.Мөнхтулга “Мобайл ад” ХХК, “Хөх чоно” ХХК, “Эс ти сол” ХХК, “ЮУМ” ХХК, “Эе-эв” ХХК, “Тэмээ девелопмент” ХХК, “Паркинг менежмент инкорпорэйтед” ХХК, “Цэвэр эй эм жи” ХХК, “Хөх чоно холдинг” ХХК, “Дижитал капитал” ХХК тэргүүтэй 10 гаруй компани эзэмшдэг.
	
Баянхонгорын Засаг дарга асан Д.Жаргалсайхан. Элчин сайд Лу.Болдын төрсөн дүү Лу.Болдхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир хоёрын хамтын эзэмшлийн “Баянхонгор трейд центр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010 онд Баянхонгор аймгийн АН-ын дарга болсон. Улмаар 2012 онд АН ялахад Баянхонгор аймгийн Засаг дарга болж дэвшсэн. Ингээд 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц ЕТГ-ын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож, 2019 онд ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар дэвшиж байв. Сонирхолтой нэг баримт нь, Д.Жаргалсайхан нь АН-ын хууччуулын нэг МУГЖ Д.Сосорбарамын дүү.
Ноцтой нэг баримт танилцуулахад, Д.Жаргалсайхан ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга болмогцоо Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Х.Баттулгын шууд удирддага доор удирдаж эхэлсэн. Гэтэл 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетон гүүрний гүйцэтгэгчээр Д.Жаргалсайханы төрсөн эгч Д.Одсүрэнгийн “Их богд зам” ХХК нь тендергүйгээр шалгарч, 14.4 тэрбум төгрөг халаасалсан байгаа юм. Хоржоонтой нь, Д.Жаргалсайханы төрсөн эгч Д.Одсүрэн нь одоогийн Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Д.Мөнхсайханы эхнэр.
АН-аас нэр дэвшигч Д.Жаргалсайхан хувьдаа, “Их жигүүр” ХХК, “Түмэд групп” ХХК, “Жишиг бетон” ХХК-уудыг эзэмшдэг. “Жишиг бетон” ХХК нь Баянхонгорт бетон зуурмагийн үйлдвэртэй, 1.2 тэрбум төгрөгийн концессоор Баянхонгор аймгийн Өлзийт суманд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, төрд “шахаж” байсан. Харин “Түмэд групп” ХХК нь барилгын зураг төсөл гаргадаг бөгөөд Баянхонгор аймгийн 18 сумын ерөнхий төлөвлөгөөг 540 сая төгрөгөөр гаргаж байжээ.
	(8).jpeg)
Хуульч Оюунсайханы Алтангэрэл- Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. ШШГЕГ, Монголын өмгөөлөгчийн холбоо, “Легал консалтинг” хуулийн фирмийн захирал, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Шүүхийн ёс зүйн хорооны дарга гэх мэт алба хашиж байсан. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын үед хохирогчдыг өмгөөлж, дараа нь 2008 оны “7 сарын 1”-ий үймээний буудах тушаалын буруутан гэгдэж хоригдсон ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж салбартаа танигдсан. Үүндээ бардаж, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангайд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Дахин даагаа нэхэхээр тойргоороо тойрч буй.
	.jpeg)
I тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2013 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмч хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байв. Тодруулбал, С.Ганбаатарыг “Үйлдвэрчин хороолол”, “Үйлдвэрчин цамхаг” гэх орон сууц, оффисын төслүүд хэрэгжүүлэх нэрээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчийн газруудыг хувийн компаниудад худалдаж, их хэмжээний ашиг хууль бусаар олсон байж болзошгүй хэмээн шалгаж байв. Улмаар 2013 оны наймдугаар сард АТГ-аас С.Ганбаатарыг хэргийг хаасан гэх мэдээллүүд хэвлэлүүд гарснаар энэ хэрэг мартагдсан. Сонирхуулахад, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны эзэмшилд байсан Замын цагдаагийн газрын зүүн талын Сэлбэ гол дагуух газрууд “МДТОФ” ХХК-д шилжиж, өдгөө “Union building” гэх орон сууц, оффис хосолсон барилга баригдсан. Ноцтой нь, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь “МДТОФ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидтэй нэгдмэл ашиг сонирхолтой, “Union building” барилгад олон тооны оффис эзэмшдэг гэх мэдээллүүд олон гарч байсныг санаж буй биз ээ.
Мөн өнгөрсөн намар УИХ-ын Түр хорооноос Төрийн ордонд зохион байгуулсан “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэгдмэл ашиг сонирхолтой “Болор-Аграмба” ХХК нь “Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримтыг ил болгож байв.
Нэр дэвшигч Э.Болорчулуун Чингэлтэй дүүргий Газрын албаны дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга, Нийслэлийн Газрын албаны даргаар тус тус ажиллаж байсан. Тэгвэл АТГ-аас Э.Болорчулууныг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байхдаа АН-ын дэд дарга асан О.Магнайгийн ээжийн “Баянцамхаг” ХХК-д БЗД-т хууль бусаар 896м2 газар 15 жилийн хугацаатайгаар хууль бусаар олгосон, “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн газраас “Нармон” ХХК болон авга дүү Б.Бямбацогтдоо хууль бусаар олгосон, усны онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн бүсэд хууль зөрчин “Эко констракшн” ХХК-д 1.2 га газар олгосон гэх мэтээр албан тушаалаа урвуулан ашигласныг нь тогтоосон гэдэг. Нийслэлийн прокурорын газраас Э.Болорчулуун нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар өнгөрөгч нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Болорчулуун нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд эсэргүүцэж давж заалдсан. Өнгөрөгч тавдугаар сарын 15-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Болорчулуун нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр товлосон байдаг. Өөрөөр бол, нэр дэвшигч Э.Болорчулууны “газрын наймаа”-ны хэрэг шүүх хурлаа хүлээж буй.
	.jpg)
2012, 2020 онуудад Баянхонгороос сонгогдож, Төрийн түшээгийн сэнтийд найман жил тухалж Д.Ганбат. 2020 оноос хойших АН-ын их хагарлын хугацаанд Д.Ганбат С.Эрдэнийн талд ганцаараа тунаж үлдсэн. Улмаар С.Эрдэнэ түүний гараар “могой бариулж”, АН-ын ҮБХ-ны дарга, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгосон. Даанч дээд шүүх түүнийг “хулхи” гэж үзээд АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан түүхтэй. Ингэж С.Эрдэнэтэй нийлэн бурхангүй газрын бумба болж “галзуурснаараа” намынхантайгаа, бүр бүлгийнхэнтэй ч түнжин хагарсан. Тиймдээ ч арслантай тамгатай, албан ёсны дарга Л.Гантөмөртөө “дагавар хүүхэд” шиг үзэгддэг болсон ч гандан буурахгүй дахин нэр дэвшиж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат нам дотроо бэлтэйд нь тооцогддог. Тиймдээ ч тойрогтоо тэрбум төгрөгөөр 8000 бидон тараасан “рекорд”-ыг нь хэн ч эвдээгүй байгаа. Өдгөө Д.Ганбат “Техник импорт” ХХК, “Зоос трейд” ХК, “Хүнс төв” ХК, “Уран барилга” ХХК-уудыг төрсөн дүү нартайгаа хамтран эзэмшдэг, “Эксим финанс” ББСБ, “Капмон” ББСБ гэх хоёр ББСБ-тай.
| АВЛИГА, ТЕНДЕРТ НУГАСГҮЙ I ТОЙРГИЙН АН-ЫНХАН | 
         | 
      
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |