Сонгууль дөхөхөөр улстөрчид гэнэт гарч ирдэг шиг хэдэн жил царцсан эмнэлэг, сургууль, зам засварын ажил сонгуулийн өмнөхөн зэрэг эхэлдэг. Энэ жил бүр 72 цагийн дотор замтай болж болдогийг нийтээрээ харлаа. Зам засварын ажлыг хэдэн сар, жилээр хүлээдэг иргэд гайхаж, баярлахдаа “Гуравхан өдрийн дотор зам засчих байсан юм бол яагаад найман жил биднийг зовоосон юм бэ. Хэдийгээр сонгууль дөхсөн ч гэлээ хийе гэсэн сэтгэл байвал хийдэг л юм байна. Сонгуулиас өмнө метрогоо бариулмаар байна” гэх мэтчилэн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Харин дарга нар иргэдээс оноо авахын тулд сонгуулиас өмнө нэг ч болтугай гэрэлтүүлэг илүү тавихыг хичээж, тал бүрд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсээр. Өнгөрсөн жил болон энэ жил арай олон зам тавьж чадсангууд нь тайлан мэдээ хүртэл гаргаж байна. Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 46 хувь нь оршин сууж байна. Мөн их сургуулиудын 95 хувь, аж ахуйн нэгжүүдийн 67 хувь, тээврийн хэрэгслийн 68 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 38.1 хувь, цэцэрлэгийн 45 хувь нь нийслэлд бий.
Харин сонгуулийн ачаар нийслэлийнхэн хэдэн зам, гэрэлтүүлэгтэй болж авах нь. Өнгөрсөн долоо хоногт 2-3 зам ашиглалтад орж, хөдөлгөөнөө нээсэн. Тухайлбал, уулын зам буюу Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх автозамыг 72 цагийн дотор шинэчилж, өчигдөр ашиглалтад оруулсан. Мөн тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг долоо хоногийн дотор шинэчилж, хөдөлгөөнийг нээсэнд олон нийт сайшаалтай хандаж байгаа. Ингээд нийслэлийн зургаан дүүрэгт сүүлийн өдрүүдэд ямар бүтээн байгуулалт ашиглалтад орсон талаар танилцуулъя.
-БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2022-2023 ОНД 204.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖЭЭ
	
Тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа. Тиймээс эртнээс дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажилд санаа тавьж, гэр хороололд тавьсан замаараа өөрийгөө сурталчилж байх жишээний. 2021-2023 онд Баянгол дүүрэгт 50 тэрбум гаруй төгрөгөөр 33.1 километр автозамын ажил хийсэн гэх. Харин 2021 онд 20 хорооны 78 байршилд 22.7 километр автозамын ажлыг 20 тэрбум төгрөгөөр хийсэн байна. Тухайлбал, “Модны-2”-ын уулзавраас Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг дөрвөн эгнээ болгосон. Гэр хороололд Сонгинохайрхан дүүрэгтэй холбогдох 3.3 километр замыг шинээр тавьсан. Жасрайн гудамж, Амарсанаагийн гудамжны замыг шинэчилсэн. Нарын гүүрний баруун талаас Мод боловсруулах үйлдвэр хүртэлх замын шинээр тавьсан. Харин энэ онд 25 хороонд 26.7 тэрбум төгрөгийн замын ажил хийгдэх аж. Зам засварын ажлаас гадна 164 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг дуусгаж, цэцэрлэг тойрсон явган хүний зам, авто зогсоолыг ашиглалтад оруулсан. 113 дугаар сургуулийн гадна фасад, засварын ажил, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн өргөтгөлийн ажлыг дуусгажээ. Мөн тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны ханын түшиц, ханын засвар хийж, Нарны хороололд 34 гэрэлтүүлэг шинээр суурилуулжээ. Мөн Баянгол дүүрэг өнгөрсөн онд зургаан хороонд 16 цамхагт гэрэлтүүлэг суурилуулсан бол энэ онд 28 гэрэлтүүлэг суурилуулахаар төлөвлөсөн байна. Тус дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 51 дүгээр суруулийн өргөтгөлийн ажил, 13 дугаар хороонд тохижилтын ажил, 61, 68 дугаар байрны гадна фасад, хүүхдийн толгоомын талбайг тохижуулжээ. Нарны гүүрээс Энхтайвангийн гүүрийг холбосон дунд голын арын хэсэг буюу 1.5 километр явган хүний замд гэрэлтүүлэг хийж, 94 дүгээр цэцэрлэг, тоглоомын талбайг засварласан ажлыг сүүлийн үед хийжээ.
-АЙЛ БОЛГОН ХАШААНДАА МОД ТАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЯНЗҮРХИЙНХЭН
	
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх УИХ-ын ээлжит сонгуулийн наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа. Тус дүүрэг энэ жил 4000 айлын хашаанд 40 мянган мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй гэх. Өнгөрсөн хавар тус дүүрэгт хэд хэдэн газар автозамын ажил хийгдэж дууссан. Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн олон газар байгаа. Компаниуд нь санхүүгийн чадамжгүй болж, үйл ажиллагаа явуулалгүй удсан газруудад төлөвлөлт хийх, орон сууцжуулах хөтөлбөр боловсруулах саналыг НИТХ-ын хурлаар гаргасан байдаг. Тус дүүргийн хувьд бүтээн байгуулалтад анхаарахаас гадна агаар, хөрсний бохирдол, иргэдийн хоол хүнс, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлд нь илүүтэй анхаарчээ.
-ХАН-УУЛ ДҮҮРЭГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ
	
Тус дүүргийн Засаг дарга мөн энэ жилийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа. 2021-2024 онд тус дүүрэгт 12 сургууль, 17 цэцэрлэг, зургаан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орох аж. Мөн гурван жил гацсан замыг энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн Айдасын давааны зам засварын ажлыг эхлүүлжээ. Мөн тус дүүрэгт сүүлийн үед хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Нисэхийн дэнж дээрх цэцэрлэг, сургуулийн барилга удахгүй ашиглалтад ороход бэлэн болсон байна. Үүнээс гадна 26 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайтай болжээ. Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл гурван хэмжээст хийцлэл бүхий цэцэгт байгууламж хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
-СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР ҮҮД ХААЛГАА НЭЭВ
		
Сонгинохайрхан дүүрэгт 2558 граашийг нийтийн эзэмшлийн талбайгаас чөлөөлж, члөөлсөн газартаа иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалт буюу хороолол барих ажлыг эхлүүлжээ. Эхний ээлжинд хоёр дэд бүтцийн ажлаа хийсэн байна. Тухайлбал, дөрвөн жилийн хугацаанд 51 километр замыг гэр хороололд барьсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 25-нд тус дүүрэгт Хүүхэд, залуучуудын театр үүд хаалгаа нээсэн түүхэн өдөр тохиосон. Тус дүүрэгт 35 жилийн дараа стандартад нийцсэн гурван эмнэлэг ашиглалтад оржээ. Мөн 25 мянган гэрэлтүүлэг суурилуулж, гэр хорооллын бүсийг 95 хувь гэрэлтүүлэгтэй болгосон байна. Гэр хороололд зургаан эгнээтэй анхны зам тавьж, жишиг автобусны буудал, үерийн далан, сагсан бөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, өвлийн спортын ордон зэргийг энэ онд амжуулж хийжээ.
-НОГООН БҮС БУЮУ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
		.jpg)
Чингэлтэй дүүргийн 24 хороог бүхэлд нь хяналтын камерт хамааруулж, гэмт хэргийг 40 хувь бууруулж чадсан байна. Одоогоор 8930 га талбайг ногоон бүсэд хамааруулсан байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд таван өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орсон байна. Мөн Чингэлтэй дүүрэг 100 хувь гэрэлтүүлэгтэй болж, 26 тэрбум төгрөгийн газрыг чөлөөлсөн байна. Чингэлтэй дүүргийн бүх цэцэрлэг олон улсын хөтөлбөртэй болсон нь сүүлийн жилүүдэд хийсэн томоохон ажлын нэг болжээ.
-"ӨНГӨ НЭМЬЕ" УРИАТАЙ СҮХБААТАР ДҮҮРЭГ
		
Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол дагуух 2.8 километр шороон даланг хүчитгэн сэргээжээ. Мөн 2024 оны хөрөнгө оруулалтаар зарим барилгын фасадыг засварласан байна. Дүүргийн хувьд ногоон байгууламжиндаа илүүтэй анхаарч, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүүтэй авдаг. Гэвч тус хороонд хийсэн ажил, бүтээн байгуулалт бусад хороогоо гүйцэхгүй байгааг зарим иргэн онцолдог. Тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа Ардчилсан намаас 2024 оны сонгуульд нэр дэвшиж байгаа. Үүнээс гадна орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөрүүд "амилж" эхэлсэн. Энэ жилийн сонгуулиар орон нутагт хамгийн их яригдаж байгаа төсөл хөтөлбөр бол "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөр билээ. Эдгээр төсөл хөтөлбөрүүд, дарга нарын санаачилсан, яаравчилсан ажил сонгуулийн дараа ч эрчээ алдахгүй үргэлжилвэл жинэхэн бүтээн байгуулалт болно.
| 72 ЦАГИЙН ДОТОР НИЙСЛЭЛД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД | 
         | 
      
			                  
             
                “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо 
                
            
             2025-11-04 19:40:57
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |